Амралтын өдрүүдээр аваар ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэргүүд гарчээ. Анхааруулга болгох үүднээс доорх мэдээллүүдийг хүргэж байна.
Машинтайгаа нууранд живжээ
Архангай аймагт энэ амралтын өдрөөр нэгэн харамсалтай осол гарчээ. Ослын улмаас хоёр иргэн автомашинтайгаа нууранд живж амиа алдсан байна. Талийгаач нар тус аймгийн Түвшрүүлэх сумын харьяат 67 настай Ц, 67 настай Д нар байжээ. Тэд Архангай аймгийн Баян гэх нууранд “Эстима” маркийн машинаар зорчиж явсан аж. Одоогоор энэ ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаагийнхан шалгаж байна.
Эмнэлэгт хүргэгдсэн ч амь гарч чадсангүй
Баянхонгор аймгийн Өлзийт суманд Улаанбаатарын хаягтай машин онхолдож хоёр хүн гэмтжээ. Ослын улмаас 52 настай Б гэх СХД-ийн харьяат эрэгтэй, 51 настай Галуут сумын харьяат Ц гэх эмэгтэй бэртсэн байна. Тэднийг аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн боловч иргэн Ц амиа алдсан талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Галт тэргэнд дайруулж амиа алджээ
Өнгөрсөн амралтын өдөрт нэгэн эрэгтэй галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарав.
Талийгаач Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нэгдүгээр багын харьяат 49 настай А гэх эр аж. Тэрээр тус аймгийн Сүхбаатар сумд орших Төмөр замын 13 дугаар км тавдугаар 100-т гэх газарт амиа алджээ. Одоогоор энэ хэргийн талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.
С.Баяр
Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )
БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМ ӨМНӨХ ЗАМАА ХЭЗЭЭ ЗАСАХ ИВ ????
Осол гэж биччихээд давхар АВААР гэсэн гадаад үг хэрэглэх ямар шаардлага байнаа
Hvn nas barlaa gj bhad xa xa ch yuv de teneg yumuu haashaa yum be
Bayn , gekh nuurand zaviar bisn masninaar zorchison yum cnini jivelgvi yahkav de xa xa xa