Тэд хичээл хаялт дахин зарлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Хараагүй хүүхдүүдийн тусгай сургалттай 116 дугаар сургуулийн сурагчид дахин  хичээл хаялт зарлажээ. Тэд өмнө нь  "Харааны бэрхшээлтэй хүүхдүүд биднийг сурахад томчууд та бүхэн бүү саад болооч" хэмээн уриалж, багш нарын мэдлэг боловсрол, ёсзүйг дээшлүүл, түүх, нийгмийн багш Д.Сарантөгсийг эргүүлэн ажилд нь оруулж өгөөч гэсэн шаардлагуудыг сургуулийн удирдлагад тавьсан боловч хүлээж авахгүй байна гэх шалтгаанаар хичээл хаялт зарлаж байсан юм.

Мөн хичээл хаялтынхаа хүрээнд, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж,  шинээр олгох өгөх, Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх  гэсэн шаардлага тавьж байсан юм.

Тэгвэл, тэд өнөөдөр дахин хичээл хаялт зарласан талаар эх сурвалж мэдээллээ.

С.Баяр

Эх сурвалж ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(121.88.216.27) 2025 оны 03 сарын 13

odoo buur hogjliin berhsheeltei huuhduudeer ylstorjdog boljdee

1  |  0
bi(119.40.103.3) 2025 оны 03 сарын 13

dandaa busdiin zahialga

1  |  0
bi(119.40.103.3) 2025 оны 03 сарын 13

ed nar odoo amar yum boljdee

1  |  0
4 UULED(103.87.255.42) 2025 оны 03 сарын 13

ХИЧЭЭЛЭЭ ХИЙ Л ДЭЭ, СУРАГЧИД АМРАХ ГЭЭД БАЙХАД, БИТГИЙ ХУДЛАА ШОУД

1  |  0
Top