Гэр бүл салалтын бас нэгэн шалтгаан ФЭЙСБҮҮК болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

Гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь салах эрсдэлтэйг тоо баримт сануулж байна

Нийгмийн нэгж хэсэг бол гэр бүл. Гэр бүл тогтвортой, аз жаргалтай байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ. Харин эсрэгээрээ гэр бүл тогтворгүй, аз жаргалгүй байвал нийгэм тийм л байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч нийгэмд гэр бүлийн харилцаа хамгийн чухал. Харамсалтай нь Монгол Улсад гэр бүл салалт маш их. Түүнээс шалтгаалсан сөрөг үр дагаврууд ихэссээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Судалгаанаас харахад, манай улсад өдөртөө 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байна.  Тэгвэл салалт юунаас шалгаалж байна вэ.  Мэргэжилтнүүдийн ангилснаар:

  • Соёлын ялгаа Харь орны хүнтэй гэрлэсэн, Мөн хоёр өөр гэр бүлийн соёлын мөргөлдөөн.
  • Гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй
  • Гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй
  • Санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа
  • Шилжилт хөдөлгөөн
  • Архидалт, муу зуршил
  • Гэр бүлээс гадуурх харилцаа, Хууралт.
  • Хэрүүл маргаан, Үл ойлголцол.
  • Хүчирхийлэл, Дарамт шахалт гэсэн байна. Харин сүүлийн үед дээрх шалтгаан нөхцлүүд дээр нэмэгдээд “ФЭЙСБҮҮК СОШИАЛ ОРЧИН” гэсэн ангилал нэмэгджээ. Баримт түшье.

Фэйсбүүкээс болж, эхнэрээсээ салахыг хүсчээ

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр эхнэрээсээ салахыг хүссэн нэгэн өргөдөл иржээ. Иргэний өргөдөлд Манай эхнэр фэйсбүүктээ хэт донтож намайг анхаарахаа больсон. Хайр халамж нь хөрсөн. Фэйсбүүкээ л ухаж байвал сэтгэл ханамжтай байдаг юм шиг байна.Тиймээс би түүнээс салах гэсэн юм” гэж шүүхэд  ханджээ. Тэгэхээр интернэт орчин, фэйсбүүк гэдэг гэр бүлийн гишүүдийн харилцааг ийм байдалд хүргэж байна. Энэ бол инээдэм биш бодит жишээ. Бидний амьдралд яг ийм нөхцөл байдал айл болгонд тохиолдож байгаа нь үнэн. 

Гэр бүл салалтын дараагийн том шалтгаан нөхцөл нь хоёр биенээсээ гэр бүлийн гишүүд хол амьдрах. Олон жил тусдаа амьдрах нь салалтын том шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ.

 “Бие холдвол сэтгэл холдоно” гэгчээр гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ итгэхээ больж нэгийгээ хүлээхээ байчихдаг байна.

Түүнээс гадна хууран мэхлэлт буюу гэр бүлээс гадуурх харилцаа салалтын нэг шалтгаан болдог гэнэ. Энэ талаар  “Яагаад гэвэл гадаад оронд олон жил ажиллаж амьдарсан хүмүүсийн нөхцөл байдлыг сонирхоод үзэхээр нэг нь цаанаа өөр хүнтэй гэр бүл болоход бэлэн болчихсон. Зарим нь гэрлэчихсэн. Тиймээс анхныхаа гэр бүлийн харилцааг шийдүүлье гэж манайд ханддаг” хэмээн шүүхийнхэн ярьж байна.

Энэ мэт гэр бүл салалтын шалтгаан нөхцөл улам олширсоор байгаад анализ хийх цаг болжээ. Гэхдээ зөвхөн энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэн албаныхан бус хувь хүн бүр, гэр бүл зохиосон гишүүн бүр өөрийн гэр бүлээ хамгаалж үлдэх тал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Эцсийн эцэст Гэр бүл ХАРИЛЦААН дээр тогтдогыг санаж, хамгийн сайхан харилцааг гэр бүлдээ буй болгоё.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (59.153.112.209) 2025 оны 03 сарын 13

Ингэж залилан хийдэг хүүхнүүдийн золиос нь бөхчүүдийн гэр бүл болдог юм байна.Яагаад гэвэл бөхчүүд хормойн донтой, толгой нь ажилдаггүй, эхнэрээ зоддог учраас эхнэрийхээ үгийг сонсдоггүй.

1  |  0
Зочин (59.153.112.209) 2025 оны 03 сарын 13

Гэр бүлтэй хүнтэй явалдаж хүүхдийг нь гаргаад. Хүний машин байр зэрэгийг нь өөрийхөө нэр дээр болгож байгаад шүүхдүүлж гэр бүлийг нь салгаад дараа нь эд хөрөнгийг нь өөртөө авдаг тийм залилан хийдэг залуу хүүхнүүд хүртэл байна.

1  |  0
gan(43.242.242.142) 2025 оны 03 сарын 13

facebook ees bolj ger bul salah ni ihsej bgaa bh. gehdee facebook eer damjij ger bul bologsod bas ih bgaa yum shuu. Salaltaasaa hed dahin ih.

1  |  0
Top