Цагдаагийн газраас анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 05

“Зуслангийн газар түрээслүүлнэ” гэж зар тавиад иргэдийн мөнгийг залилсан хэд хэдэн тохиолдлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Яргайтын аманд зуслангийн хаус” түрээслүүлнэ гэсэн зарын дагуу Сүхбаатар дүүргийн иргэн утсаар нь холбогджээ. Харин зар тавьсан залуу “Та эхлээд мөнгөө энэ данс руу шилжүүлчих. Тэгээд уулзаж байгаад хамтдаа явж зуслангийн газраа үзчих үү” гэж яриад сарын төлбөр болох 400 мянган төгрөг дансандаа хийлгээд утсаа салгаад алга болжээ.

Тэгвэл мөн “Богд уулын аманд зуслангийн газар түрээслүүлнэ” гэсэн зарын дагуу ярьсан залуу хос ч мөн хохироод үлдсэн талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Тэднийг зарын дагуу ярихад нэгэн эмэгтэй “Миний дүү сарын түрээс болох 500 мянган төгрөгөө эхлээд шилжүүлчих үү, тэгэхгүй бол түрээслэе гэсэн хүмүүс олон байна. Би чамайг авчихсан гээд хэлчихье. Түрээсийн байр бэлэн байгаа” гэж эелдэгээр ярьж мөнгийг нь дансандаа аваад мөн гар утсаа унтраагаад сураггүй болжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн зар мэдээлэлд иргэдийг хууртахгүй байхыг мөн бэлэн мөнгөө итгэлгүй хүнд шууд шилжүүлж өгөхгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлж байна.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pooh(66.181.187.149) 2025 оны 03 сарын 13

poooh

1  |  0
zzzzzochin(103.26.195.219) 2025 оны 03 сарын 13

mongolchuud mini khezee ukhaan jikh yum bol doo ?

1  |  0
Top