Зарим нутгаар бороо орно

Автор | Zindaa.mn
2017 оны 06 сарын 04

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн  зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун  хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.    

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 24-26 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top