Сүүлийн үед Өвөр Монголчуудыг хүнд хэцүү байдалд байгаа тухай янз бүрийн мэдээ сошиал орчинд тавигдаад байгаа билээ. Тухайлбал, бэлчээрийн газаргүй болсон. Улмаар малчид хоорондоо маргалдаж бие биенийхээ аминд хүрсэн хэрэг ч гарсан. Энэ нь мал бэлчээх газрыг нь зөв зохицуулж өгөөгүйгээс шууд үүдэлтэй гэхэд хилсдэхгүй. Газар шороогоо хамгаалах гэсэн Өвөр Монголчуудын тэмцэл ч нэлээдгүй хурцдаад байгаа.
Тэгвэл Янжиндулам гэх Өвөр Монгол эмэгтэй газрынхаа төлөө тэмцээд шоронд хоригдсон байна. Тэрбээр Шоронд ямархуу байдалтай байснаа ярихдаа “Өнөөдөр миний гяндангаас гарч ирсэн гурав дахь өдөр. Жилийн дотор хоёр удаа баривчлагдсан. Намайг баривчлах болсон шалтгаан нь жил бүрийн тавдугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн хамаг Монголчуудын газар шороогоо хамгаалах өдөр болгохыг уриалсан. Мөн зүүн Сөнөдийн уурхайд эсэргүүцэл зарласан хэргээр тус тус баривчилсан. Надад хувийн нууц амьдрал байхгүй болоод байна. Хаа явсан газар цагдаа намайг дагадаг. Намайг ямар нэгэн байдлаар амиа алдсан байхыг үгүйсгэх газаргүй. Ар, Өвөр Монгол гэлтгүй газар шороогоо хайрлаарай гэж уриалмаар байна. Хэрэв газар байхгүй бол бид үр хойчдоо юу үлдээх билээ" хэмээв.
Б.Янжиндулам

Сэтгэгдэл ( 6 )
МАН-ыг сонгодог мангарууд өөрийгөө биш үлдэх үр хүүхдээ бодож сонголтоо хий
МАН гарвал Монгол Хятадын колони болно.
Үнэн үг байна
Энхболд хэзээч ялахгүй яагаад гэвэл ман иргэдээ яаж татвараар дарамталж зовоож дог тохуу хийж байгааг заавар өгч чиглүүлж байгаа хүн ард түмэн гэдэг хатуудаа хатуу шүү хариугаа сонгуулиар өгнөө ийм муухай хүнээр ерөнхийлөгч сонгохгүй арай л дэндүү туйлдуулж байна
хятад энхболд хууль бус аргаар монгол төрийн эрхэнд гарсан огцруулах хэрэгтэй
Энхболд УБ газрыг зарж дуусгасан. Ер болоод Монголын газар нутгийг зарах этгээд