Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэсгээс А, М, Г, А, Б, Г, Ц нар нь давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцон, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, 5 удаагийн үйлдлээр иргэн Ш, Н, Т нарын 14 тооны үхрийг хулгайлж, нийт 13,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусган хэргийг прокурорт шилжүүлсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас дээрх хэргийг хянаж А, М, Г, А, Б, Г, Ц нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж 5-р сарын 30-ны өдөр Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )