Хойд хөршийн “Столото” буюу зуун рублийн үнэтэй үндэсний лотогийн сүүлийн тохирлоор Новосибирскийн оршин суугч нэгэн иргэн 300 сая рубль хожжээ. Гэхдээ тэрээр одоогоор шагналаа аваагүй байгаа учир хувийн мэдээлэл нь тодорхойгүй байгаа аж. Ямартай ч цахим хаягаар дамжуулан лото худалдаж авсан, хувийн мэдээлэлдээ тавдугаар сарын 29-нд төрсөн гэсэн байсан гэнэ. Тэрээр татварын 13 хувийн татвар төлсний дараа гар дээрээ 261 сая рубль авах боломжтой аж.
Энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр Сочи хотын оршин суугч “Гослото 45-аас зургаа” лотоноос 364 сая рубль хожсон нь одоогоор ОХУ-ын дээд амжилтад тооцогдож байгаа юм.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )