УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдрөөс эхлэн төр засгийн удирдлагуудад хүргэсэн шаардлагын хариуг автал өрөөндөө хонохоор шийдсэн. Тэрээр ийнхүү өрөөндөө байхдаа нэгэн шүлэг тэрлэсэнийг хүргэж байна.
"Хүслийн цагаан харгуй"
Алгуур шивэрсэн бороон дуслууд
Тэрлэг дээлийг юунд норгоно вэ?
Аялгуу гэгээн сэтгэлийн дуунд минь
Гунигийн сүүдэр юунд нуугдана вэ?
Дахилт:
Хүслийн цагаан харгуйд
Хясал юундаа хургана вэ?
Хөврөх замын дундаас
Хүлэг минь юунд цуцна вэ?
Өнжин будантах өтгөн МАНАН
Өр зүрхийг юунд шаналаана вэ?
Өөдрөг гэгээн итгэлийн дуунд минь
Өнчин нулимс юунд асгарна вэ?
Дахилт:
Цэлийн уужрах тэнгэрийн энгээр
Цээжний гүнээс очис гэрэлтэнэ
Буруугүй зөвийг дуулах дуундаа
Худалгүй үнэнийг дуудах учиртай
Дахилт:
Хүслийн цагаан харгуйд
Хясал юунд хургах билээ
Хөврөх цагын аясаар
Хүлэг юунд цуцах билээ
2017.06.01-ний 13:30 хором /Морин цаг/

Сэтгэгдэл ( 11 )
Улс орноо хөгжүүл гэж сонгосон болохоос биш ордонд шүлэг зохио гэж хэлээгүй шүү
Ганц ганцаараа эсэргүүцээд юунд ч хүрэхгүй, харин эгэл олон нэгдэж тэмцэх хэрэгтэй. тэгэж байж л эх орныг минь харийн боолчлолд оруулж байгаа хэдэн хүнээс сална шүү. Дашбалбар агсан ”Намайг амьд байхад миний нутгийн шороог харийн техникийн төмөр хошуугаар ухахгүй шүү” гэж хэлээд хэдхэн хоногийн дараа хортой идээ ундаагаар амиа алдсан билээ. тэгээд ч удалгүй Оюутолгойг харийнханд өгсөн шүү дээ. Өнгөрсөнд хүн бүхэн цэцэн гэдэг. Сүүлийн 20 жилд болж өнгөрсөн үйл явдлыг дэс дараагаар нь хоорондынх нь уялдаа холбоогоор нь нэгтгээд нэг сайн бодоод үзээрэй.
Энхболд бол элбэгдоржоос ялгаагүй ш дээ. Элбэгдорж энхбаярыг гүтгүүлж шоронд хийчихээд өлсгөлөн зарласан байхад ”хэн түүнийг өлс гэсэн юм бэ” гэж хэлж байсныг санаж байна уу. Энхболд Жавхланг үл тооно, магадгүй далдуур хорлож ч мэднэ шүү.
iljignii chixend us xiisench alt xiisench segserne gej naaduul chini yalanguya enxbold bvr tooxgvi tiim uchir etsesee xvrtel temts ard cnini songogchid cnini xarj baina dvv mini
юмтай байх.
JAVHLANG DEMJIJ BAINA.
За тэнэгээ блнодоо