Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Инээд баяслаар ертөнцийг чимэх бяцхан үрсийн баярын өдөр тохиож байна. Одоогоос 93 жилийн өмнө буюу 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдсан байна.
1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан Үүнээс нэг жилийн дараа буюу Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.
1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ. Ийнхүү дэлхийн зарим улс орнууд хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг болжээ.
Тодруулбал, Германд есдүгээр сарын 20, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразильд 10 дугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камеронд 12 дугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг байна.
“Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна.
1989 оны 11-р сарын 20-нд Хүүхдийн эрхийн тухай конвенц НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, үүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чаджээ.
1925 оны 5 сарын 8-нд манай улсад Их зохиолч Д.Нацагдорж журмын нөхдийн хамт санаачлан хүүхдийн байгууллага, хөдөлгөөнийг бий болгосон түүхтэй ажээ.
Европийн зарим улс орон хүүхдийн баярыг өөр өөр өдөр тэмдэглэдэг байна.
Тодруулбал, Германд есдүгээр сарын 20, Кубад долоодугаар сарын эхний ням гарагт, Бразильд 10 дугаар сарын 12, Мексик улс дөрөвдүгээр сарын 30, Япон, Өмнөд Солонгост тавдугаар сарын 5-нд, Турк дөрөвдүгээр сарын 23, Нигерь улс тавдугаар сарын 27, Иранд 10 дугаар сарын 8, Камеронд 12 дугаар сарын 25, Египет, Финлянд, Канад, Ирланд улсад 11 дүгээр сарын 20-нд тус тус тэмдэглэдэг ажээ.
Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. 1952-1994 онд Хүүхдийн баяр, 1995 оноос Эх үрсийн баяр, 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр 65 дахь онтойгоо золгож байна.

Сэтгэгдэл ( 0 )