Өнөөдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг IV хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамж буюу хүмүүсийн хэлж заншсанаар Улсын их дэлгүүрийн урд талын усан оргилуур орчимд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Энэ үеэр Б.Цэрэндоржийн гудамжны баруун зүүн талын 1 чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг тухайн өдрийн 10:00-18:00 цагийн хооронд түр хязгаарлахаар болсон байна. Иймд эрхэм жолооч та бяцхан үрсээ хүндлэн хязгаарласан замаар зорчихгүй байх, дээрх чиглэлээс бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Мөн Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн болон Амарын гудамжны автозамыг хааж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлахыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн хэсгийн автозамыг энэ өдрийн 11.00-16.00 цагийн хооронд хаана. Амарын гудамжны автозамыг хүүхдийн баярын үйл ажиллагааны нэг болох “Явган парад”-ын үеэр түр хаах юм. Мөн хүүхдийн баярын үеэр төв талбайд мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт, шалгалт хийж, явуулын лаборатори ажиллуулах бөгөөд нийт 80 гаруй аж ахуйн нэгж, иргэд худалдаа үйлчилгээ явуулах зөвшөөрөл авчээ.

Сэтгэгдэл ( 0 )