ГИХГ-ын залуус зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 31

Томчуудын ертөнцөд гэрэл гэгээ нэмж, амьдралд аз жаргал бэлэглэдэг бяцхан үрсийн баяр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэ л өдөр хүүхэд багачууд эрх дураараа зугаалж, өнгө алаглуулан боосон төрөл бүрийн бэлгэнд дарагддаг хамгийн жаргалтай өдрүүдийн нэг.

Тэгвэл уг баярыг тохиолдуулан Гадаадын иргэн, харьяатын газрын залуус ч мөн бяцхан дүү нартаа бэлэг барьжээ. Тодруулбал, тус газрын залуу албан хаагчид өөрсдийн санаачилгаараа нэгдэн, нэг өдрийнхөө цалингаар Хан-уул дүүргийн IV хороонд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй болон амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд баярын бэлэг гардуулж, баярын босгон дээр бяцхан үрсийг ийнхүү баярлуулсан байна. Аливаа зүйл авахаасаа илүү өгөх нь ерөөлтэй гэдэг. Бяцхан үрсийн харцанд баярын оч түгээж,  тэднийхээ баяр дээр баяр нэмсэн залуустаа цаашдынх нь үйлст амжилт хүсье.

Монголын ирээдүй болсон мянга мянган үрсийн сэтгэлд өдөр бүр нар гийн, харцанд нь үргэлж инээд бялхаж байг.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top