Асашёорюү Д.Дагвадорж Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн хүү Долсон вангийн зээ охин Лхамжавд хоёр өрөө байр бэлэглэж буйгаа өмнө нь өөрийн фэйс хуудсаараа мэдэгдсэн. Тэгвэл аварга маань эх үрсийн баярыг тохиолдуулан Лхамжав эмээг Шинэ Дарханд Хүслийн хорооллийн байранд нь өнөөдөр /2017.05.31/ оруулж өгчээ. Мөн ээжийнхээ зориулж хийсэн дээлийг нь сайхан сайхан таарсныг дурдаад, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны хамт олон, хорооллыг барьж буй залуус талархснаа илэрхийлэв.
Түүнчлэн аварга маань сар бүр өөрийн цалингаас эмээд цалин бодож өгч байхаар болжээ.
Долсон вангийн охин Должингийн охин Лхамжав нь өдгөө Дархан хотод нийтийн байранд амьдардаг бөгөөд түүний тухай news.mn сайтын сэтгүүлч Л.Нарантөгсийн бэлтгэсэн “Эх орны удам: Эмгэнэлт амьдрал” видео нийтлэл гарснаар түүний амьдрал нийтэд хүрсэн юм.
news.mn сайтын нийтлэл








Д.Тамир

Сэтгэгдэл ( 12 )
МОНГОЛЧУУДЫН ТӨР БАЙГАА ЮМУУ ??!!! ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ ТӨРИЙН ТҮШЭЭД БАЙХ ЮМ БОЛ МАРТАГДСАН ЭХ ОРОНЧИД, ТЭДНИЙ ҮР САД ОДОО Ч ДУУРСАГДАЖ БАЙХ ЁСТОЙСОН. ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ МАНЖУУДТАЙ ТЭМЦЭЖ ЯВСАН АМАРСАНАА, ЧИНГҮНЖАВ, АРД АЮУШ ЗЭРЭГ ОЛОН МОНГОЛ ЭРС , БҮСГҮЙЧҮҮЛ , ТҮҮНИЙ УДАМ СУДАР СУРАГГҮЙ. ИЙМ ХҮМҮҮСЭЭ ДУУРСАЖ БАЙХ ЮМ БОЛ МАНАЙ ӨСВӨР ҮЕИЙНХЭНД ТУСГААР ТОГТНОЛ , ЭХ ОРНОО ГЭХ ҮЗЭЛ БОДОЛ УЛАМ НЭМЭГДЭЖ ТӨЛӨВШИНӨ ДӨӨ.
Хоёр өрөө байр олгосон аваргадаа баярлалаа. сайн үйлс нь дэлгэрч явах болтугай
байшингийн суурийн энд манжийн шорон байсан гэсэн. тэнд нь агуу хүний хөшөөг босгохын мөрөөддөг. одоогийн13 хорооллын захын зүүн талд манжийн шоронд Дамдинсүрэн гуай өөд болсон. Агуу өвгөд дээдсээ хайрланам
Аав маань хэлэхдээ, Манлайбаатар Дамдинсүрэн манжуудад яраглуулаад орж ирэхдээ,-Би Монголын баатар манжийн оронд хэвтээгээрээ үхэхгүй босоогоороо үхнэ гээд хана түшээд босоод ирэхэд нь тэнд байсан хүмүүс туслах гэсэн гэдэг. Манжийн шоронд гэгээнтнүүд, номтой эрдэмтэй, лам хуваргууд, монголын хамаг сор болсон хүмүүс хоригдож байсан гэдэг. тэд наадахаа битгий хүр. Манлайбаатар өөрөө босвол Монгол улс тусгаар тогтноно гэсэн гэдэг. тэгээд босож зогсоод босоогоороо амь тавихад нь унагалгүйгээр бүгд түшиж аваад ном хурсан гэсэн. Аав маань хэлэхдээ одоо энэ кукшу заан Батбаярын барьсан энэ байшингийн
Asa duudee ih bayrlaj bnaa. Set gel hödlööd uilaj bnaa. Ih Avaraga Ih amjilt Husie.
Ugui Tegeed shine bairniikh n zurgiig haruulaachee?Buten medee tavij baimaar um.
Estoi mundag abraga hun ugaasa buyn zayatai ard tumnee bayrluulj ogshooj baisan daa
Маш их баярлалаа Дагвадорж аварга хүүдээ. Маш их гайхаж урам хугарлаа төр засагтаа. Оройтолгүй баярлуулж их буян хийжээ. Буян чинь дэлгэрэх болтугай. Д . Нацагдоржийн охины хувь заяанд маш их харамсдаг юм. Цагийг нь олж хүнийг баярлуулна гэдэг баярлуулах чадалтай байна гэдэг үнэхээр бахархалтай юм даа
hair nulims gargalaa..AVARGAA
sain bna awarga
Avarga sain bna
”Аварга” эр хүн шиг хэлсэн дээ хүрлээ! Баярлалаа