Тэгвэл орчин цагийн хөгжил дэвшил, технологи, загварын төгс шийдэлтэй “SUNSHINE VILLAGE” хотхон үнэхээр гоё юм аа. 24цагийн камерын хяналт хамгаалалт, 24цагийн ресепшн, Эрүүл мэнд бялдаржуулах төв, Хүүхдийн цэцэрлэг, Хими цэвэрлгээний үйлчилгээ, Төрөл бүрийн барааны захиалга хүргэлтийн үйлчилгээ, Машин түрээсийн үйлчилгээ, Ачаа тээвэрлэх, шуудангийн үйлчилгээ, өрөөний зөв зохион байгуулалт, өндөр тааз, том цэлгэр цонх, дэлгүүр, интернэт , хүүхдийн тоглоомын талбай гээд байхгүй юм гэж үгүй. Айл өрхүүддээ машины зогсоолыг нь номерлож “өмчилж” өгч байгаа хэмээх үг нь гайхалтай санагдлаа. Мөн автомашинаа багтаах шингээх газаргүй гэх зовлон үүсэхгүй гэнэ. Учир нь гараашийг давхар зогсоолтой байхаар шийджээ. Ингэснээр зогсоол гэх толгойны өвчин үгүй болно гэдгийг тус хотхоны менежерүүд хэллээ.


Мөн дэлхийн тансаг зэрэглэлийн зочид буудалд амьдарч байгаа мэт ая тух, сэтгэгдэл төрүүлэх загвар, хийц, донж маягийг мянга зогсохоор нэг үзэх нь хамгийн зөв шийдвэр билээ. Тансаг зэрэглэлийн зочид буудал, үйлчилгээ, жинхэнэ япон стандартыг монголд бий болгохоор зорьж байгаа төслийн хамт олон “Эв найртай, элэгсэг дотно хөршүүд манай хотхонд амьдардаг. Ер нь монголчууд бие биенээ гэсэн элгэн халуун сэтгэлтэй улс. Тийм болохоор манай хотхоны уриа ч мөн “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг зарчмаар төвхөнөдөг” гэсэн юм.
“Мөн хотхоныхоо бяцхан хүүхдүүдийн дунд найрсаг уур амьсгалыг бий болгох үүднээс цэцэг мод тарих, арчлах, хэрхэн гэртээ модлог ногоон ургамал тарих вэ, эко орчин бий болгох нь ямар ач холбогдолтой вэ гэх мэт хүмүүжил төлөвшил өгөхийг зорьсон. Хүүхэд багачууд, эцэг эхийн оролцоо маш сайн байсан. Цаашдаа ч энэ мэт хөршийн харилцааг чухалчилсан олон ажил, арга хэмжээг зохион байгуулна” гэсэн юм.
Бидийг тус хотхоноор саатаад гарах үед хүүхдийн цэцэрлэг анхаарал татав. Нэг ангийн зай талбай том саруулханаас гадна өдрийн таван хоолтой, будаг гарч хүүхэд гэмтээдэггүй стандартад нийцсэн тоглоом, хэрэгсэлтэй гэдгээрээ хүүхэд хөгжих, сурах таатай орчин бүрдсэн байлаа. Мөн марктенгийн менежер Л.Үүрийнцолмонгийн хэлснээр бол бага насны хүүхдүүд хичээлээр “нүдүүлэх” нь тийм ч сайн зүйл биш учраас усан бассейн, чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, биеийн тамир, орчноо болон аав ээж, найз нөхөдөө хайрлаж сурахад суралцах нь чухал” гэдгийг онцоллоо. Үнэхээр ч түүний зөв. Цэцэрлэгийн боловсрол хүүхдийг хүн байхад сургах нь чухал билээ. Уншигч танд л гэж хэлэхэд “SUNSHINE VILLAGE” хотхон үнэхээр гоё юм аа.




















Сэтгэгдэл ( 0 )