Налайхчууд хогноосоо саллаа

2017 оны 05 сарын 30

Налайх дүүргийн Засаг даргын баталсан “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” аяны хүрээнд 2017 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдөр 10 дахь удаагийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.

Цэвэрлэгээнд нийт 51 байгууллагын 987 ажилтан албан хаагч, 57 иргэн, 5 жолооч, 17 ачигч, 1 автогрейдер, 5 хог тээврийн автомашин ажиллаж  68,660м2 талбайн 404тн м3 хогийг цэвэрлэж 30 удаагийн рейсээр тээвэрлэн хогийн цэгт буулгаж ажиллалаа.

Хоггүй, цэмцгэр дүүргийнхээ төлөө 10 удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон бүх байгууллага, ажилтан, албан хаагч, хороод, иргэдэд талархсанаа илэрхийлье.

Хоггүй, цэвэр цэмцгэр дүүргийн төлөө хамтдаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top