Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид хуллгайн гэмт хэрэг үйлдэж, улмаар мэдээлэл өгсөн иргэнийг хутгалаад зугтсан хэргийг шалгаж байна.
2017-05-27 ны үүрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн нутаг дэвсгэр, Бэлхийн эцэс “Хадат вилла” зуслангийн орчимд айлын эд хогшил, ахуйн хэрэглээний зүйлс хулгайлсан хэрэг гарчээ. Энэ хэргийг 52 настай иргэн Ц, 45 настай иргэн М ах дүү хоёр хулгайлсан нь тогтоогдоод байна.
Иргэн Ц нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг хутгалаад зугтаасан юм. Өмнө нь хулгай, танхайн хэргээр ял эдэлж, гурван жилийн өмнө суллагджээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн II хэлтэс шуурхай илрүүлж, шалгаж байна.
Иргэд та бүхэн зуслангийн чиглэлд гарч байгаа хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоо хяналтаа сайжруулж, орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан, хулгайд эд зүйлсээ алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл ( 2 )
ГЭРЧЭЭ ХАМГААЛАХГҮИ ЯАДАГ МАЛНУУЛ ВЭ
52,45 nastai akh duu 2 hulgaich genee.haraal idmer akh duusiig shorond hataa.