”Эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудал” сэдэвт ЭШ-ний илтгэлийн уралдаан боллоо

2017 оны 05 сарын 29

Монгол улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор агсан Ж.Авхиагийн нэрэмжит "Эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг Их засаг олон улсын их сургууль, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв хамтран зохион байгуулсан юм.

Илтгэлийн уралдаанд Их Засаг олон улсын их сургуулийн багш С.Тэгшжаргалын тавьсан илтгэл нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн багш, судлаач, хяналтын прокурор Г.Оюунболдын тавьсан илтгэл шалгарчээ.

 Тэрээр "Криминологид суурилсан эрүүгийн эрх зүйн шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж оролцсон байна. Харин Сүхбаатар дүүргийн прокурорын газрын ажилтан Э.Одсүрэн  "Мөнгө угаах гэмт хэрэг ба гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг нь Эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудал болох нь" сэдэвт илтгэлийг бэлтгэн тавьж амжилттай оролцлоо. Э.Одсүрэнгийн  илтгэлийн удирдагчаар  Сургалт судалгааны төвийн багш, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа ажилласан байна. 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top