Маргааш НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр

2017 оны 05 сарын 27

"НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр" маргааш тохиох гэж байна. Анх Украйн Улсын засгийн газар болон тус улсын энхийг сахиулагчдын нийгэмлэгээс энхийг сахиулагчдын өдөртэй болох тухай НҮБ-д албан ёсны хүсэлт гаргасныг үндэслэн 2002 оны 12 дугаар сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей хуралдаж 57/129 дугаар тогтоол гаргасан байдаг. Уг тогтоолыг үндэслэн "НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдөр"-ийг 2003 оноос эхлэн өнөөдрийг хүртэл жил бүр тэмдэглэх болсон.

Энэ өдрийг сонгож авсан нь их учиртай. НҮБ-аас 1948 онд Араб-Израйлийн дайны дараа байгуулсан гал зогсоох гэрээг хянах зорилгоор анхны энхийг сахиулах "UNTSO" нэртэй ажиллагааг 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан түүхтэй юм. Энэ баярыг дэлхийн олон улс орнууд, ялангуяа НҮБ-ын их хэмжээгээр цэрэг хандивлагч улсууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай. 

Манай улс 2002 оноос НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 14000 цэнхэр дуулгатан цэргүүд дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож байна. Тийм учраас энэ баярт чухал ач холбогдол өгөн жил бүр энэ баярыг тэмдэглэж ирсэн.

Р.Энхболд

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top