Сөүл хотын Мапу, Ханнам гүүрэн дээр амиа хорлогчдод зориулсан "Амьдралын утас"-ыг байрлуулжээ. Тус утас нь хоёр товчлууртай бөгөөд түргэн тусламжийн 119 дугаар, сэтгэл зүйч, амиа хорлохоос сэргийлэх зөвлөгөө өгөх мэргэжилтнүүдийн утсыг байрлуулсан аж. Тус утсыг нийт найман ширхэгийг суурилуулсан байна.
Дашрамд дурьдахад 1927 оноос хойш 1500 гаруй хүн Мапу гүүрнээс үсэрч амиа хорлодог аж. Мөн Солонгост өдөрт дундажаар 31 хүн амиа хорлодог гэх судалгаа гарчээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )