Йемен улсын алан хядагч бүлэглэлийн хүмүүс нэг жилийн турш хортой ургамлаас үр цуглуулж байсан ба түүгээрээ үхлийн хор хийх гэж бэлтгэж байсан тухай "The New York Times" сонин мэдээлжээ.
Үүнийг Йемений терроризмын эсрэг шинжээчид мэдсэн байна. Бүлэглэлийнхэн үүгээрээ АНУ руу довтлохоор төлөвлөсөн байх өндөр магадлалтай тухай мэдээлжээ. Энэ бодис нь цус, амьсгалын замаар нэвтэрч үхэлд хүргэдэг байна.
Алан хядагч бүлэглэлийн төлөвлөснөөр тус хорыг тэсрэх бөмбөгтэй нийлүүлээд онгоцны буудал, метро зэрэг хүний хөл ихтэй газруудад байрлуулж дэлбэлэхээр байсан аж. Гэвч энэ ажил нь нэг их явцгүй байгаа юм. Учир нь тус хорт бодис нь халуун агаарт тэсвэрлэгээ муу бөгөөд Йеменд хадгалахад хүндрэлтэй байгаа аж.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )