Хур хогийн цэгийг цэвэрлэлээ

2017 оны 05 сарын 26

Дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/163 тоот “Гамшгаас хамгаалах дадлага сургуулилалт явуулах тухай” захирамжийн хүрээнд гамшгаас хамгаалах дадлага сургуулийг 3 дугаар хорооны нутаг дэвсгэр нийтийн эзэмшлийн зам талбайн болон “Баялагийн хонхор”-ын хур хогийг 05 сарын 18, 19-ний өдрүүдэд цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. 
Олон жил хуримтлагдсан хур хогийг цэвэрлэж, хөрсийг эрүүлжүүлэх замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг хангах зорилгоор дүүргийн ЗДТГ, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээний төвийн Налайх салбар зөвлөл зэрэг төрийн байгууллагуудаас гадна тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тоосго үйлдвэрлэгчдийн холбоо болон барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч 24 аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажиллалаа. 
Ажиллагааны үеэр “Яаралтай цуглар” дохиогоор бүх аж ахуйн нэгж байгууллагууд өглөөний 08.00 цагт цугларч нэгдсэн зохион байгуулалтын дор ажиллан ажлын явцын мэдээг 2 цаг тутамд төв штабт өгч ажиллахын зэрэгцээ Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Эрүүл мэндийн нэгдэл зэрэг байгууллагын төлөөлөл аюулгүй байдлыг ханган ажиллалаа. 
Уг ажиллагаанд нийт 30 гаруй байгууллагын 145 хүн, 25 тээврийн хэрэгсэл 2 өдрийн турш 119076 м/кв талбайн 60185 м/куб хог хаягдлыг цуглуулан дарж булах, талбайг засаж тэгшлэн ариутгах ажлыг гүйцэтгэн дүүргийн хэмжээнд тулгамдаад байсан хур хог хаягдлын асуудлыг шийдвэрлэж чадлаа. 
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд дүүрэгт ажиллах үеэрээ хогийн цэгийн цэвэрлэгээний үйл ажиллагааг харж, зөв зохион байгуулалт, менежментээр аж ахуйн нэгжүүдийг уриалж хогноосоо салах арга хэмжээг зохион байгуулж байгаа дүүргийн удирдлагуудад баяр хүргэсэн юм. 
Цаашид дүүргийн нэгдсэн хог хаягдлын цэгийг хашаажуулах, камержуулах, 24 цагийн харуул хамгаалалттай болгох замаар асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр орон нутгийн удирдлагууд ажиллаж байна. 

Дүүргийн төвлөрсөн хур хогийн цэгийг цэвэрлэх ажилд:

“ТООСГО ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО”
“ЦАГААН ТАШАА” ХХК
“ГЭРЭЛТ ОРД” ХХК
“ХОНГДА” ХХК
“КҮН ЛҮН” ХХК
“ТӨГС ЭРХЭС” ХХК
“НК” ХХК
“ХҮРМЭНЧУЛУУН ТООСГО” ХХК
“УГАЛЗАН ЦАМХАГ” ХХК
“ХУН ХУА” ХХК
“ХУА ЛЯН” ХХК
“ХАС ГУА” ХХК
“ТАНЛОН” ХХК
“БАЯН ЭРДЭНЭ ХҮРД” ХХК
“ТОП ТООСГО” ХХК
“ХОРГЫН ЧУЛУУ” ХХК
“ӨРГӨӨ ТООСГО” ХХК
“КЕНЖЕ” ХХК
“МОН ЭЛС” ХХК
“ИРГЭН БАТБОЛД” /УУРХАЙ/
“ИРГЭН ДАШХҮҮ” /УУРХАЙ/
“НАЛГАР ТҮШИГ” ХХК /ЦЕМЕНТ/
“ЭЙЧ ДИ ТИ ЭМ” ХХК компаниуд хүн хүч, машин техникээ гарган ажилласан бол
“ШИЖИР ЗУЛ ” ХХК
“УЯН ХАЙРХАН” ХХК
“ХАЙЛАН ЭЭЖ” ХХК
“ЦОГЛОГ ХАРАА” ХХК
“ЧИМЭГ-ОД” ХХК
“ХАТАН ЗАЯА“ ХХК
“АРВИЖИХ НАЛУУ УХАА” ХХК
“АЖИГАНА” ХХК
“ХАНГАЙ СЕРВИС” ХХК
“АРВИЖИН ДЭЛГЭРЭХ БУУДАЙ” ХХК
“МАСТЕР” ЦАЙНЫ ГАЗАР 
“ШИМ” ЦАЙНЫ ГАЗАР зэрэг хоол хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 2 өдрийн туршид хоол цайгаар үйлчилж, дүүргийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан ажилласан юм.
05 сарын 19-ны өдөр хог цэвэрлэгээний сүүлийн өдөр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Нарандалай болон дүүргийн удирдлагууд очиж танилцахдаа 2 өдрийн туршид нийгмийн хариуцлагаа ухамсарлан амжилттай ажилласан үйлдвэрлэл эрхлэгчдэд баяр хүргэж, дүүргийн Засаг даргын талархал гардуулан өглөө.

 
 
 
 
Эх сурвалж: НДЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top