Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гарын үсэг зурав.
Энэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын хийц хэсэг, тушаа төмөр хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор алдагдсан тушаа төмөр, хийц хэсгийн мэдээллийг шуурхай солилцох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг 3 жилийн хугацаанд хамтран зохион байгуулж ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )