”Тагнуулын ерөнхий газар”-аас мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 25

Сүүлийн үед олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тагнуулын байгууллагын харьяаллын “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулийг батлахад хассан мэтээр буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасан “Эх орноосоо урвах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга /2015 он/-д 19.1 /Эх орноосоо урвах/, 19.4 /Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах/ дүгээр зүйлүүдэд тус тус обьектив талын үйлдлээр нь хоёр салгаж тусгасан бөгөөд уг гэмт хэрэгт хүлээлгэх ял шийтгэлийн бодлогыг хөнгөрүүлээгүй.

Энэхүү өөрчлөлт нь олон улсын харилцааны хөгжлийн өнөөгийн чиг хандлага, гадаад орнуудын эрүүгийн хууль тогтоомжид энэ төрлийн гэмт хэргийг зүйлчилсэн нийтлэг жишиг, тагнуулын байгууллагаас харьяаллын гэмт хэрэг, түүний дотор тухайн гэмт хэргийн гаралт, шалгаж шийдвэрлэсэн байдалд хийсэн судалгаа, шүүхийн практик болон эрх бүхий байгууллагуудын санал, дүгнэлт зэрэгт үндэслэсэн болохыг мэдэгдэж байна.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мммм(103.26.194.177) 2025 оны 03 сарын 13

Хууль 6 сарын 1 нд хэвлэгдэх юм уу уншаагүй байж мэдэхгүй л байна

1  |  0
Galdan(27.123.214.105) 2025 оны 03 сарын 13

Odoo ued zarim erh medeltei humuus gasar usaa hudaldaad bh uym ene bas eh ornoosoo urvaj bna. Ulsiin horongo shamshigduulj bgaa humuus neg heseg ni

1  |  0
Дүүрэн(203.91.119.102) 2025 оны 03 сарын 13

Шинэ хуулиар зөвхөн дайн байлдааны үед л эх орноосоо урвах нь хууль бус болж байгаа юм.Тайван цагт эх орноосоо урвана гэж байхгүй болж байгаа юм биш үү.Энэ нь байхгүйтай адил биш гэж үү?

1  |  0
mguyeel(203.91.119.102) 2025 оны 03 сарын 13

2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр УИХ-аас батлагдсан Эрүүгийн хуулиас: АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 79 дүгээр зүйл.Эх орноосоо урвах 79.1.Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зур

1  |  0
Top