О.Осоржамаа хүсэж байсан мэргэжлээрээ 4 жил үнэ төлбөргүй суралцахаар боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 24

Сошиал ертөнцөд олон нийтийн анхаарлыг татаад байгаа О.Осоржамаад Сити их сургууль 4 жил жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй сурах урилгыг гардуулан өгөх үйл ажиллагаа news агентлагийн байранд болж өнгөрлөө.

Учир нь news.mn сайт О.Осоржамаагаас бүрэн хэмжээний ярилцлага авсан бөгөөд уг ярилцлагынхаа үеэр жүжигчний мэргэжлээр сурах хүсэлтэй ч амьдралын боломжоос шалтгаалаад сурч чадахгүй байгаа талаараа өгүүлсэн нь тус сургуулийн хамт олны сонорт хүрч сургуулийнхаа урилгыг ийнхүү гардуулан өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top