“Нүүдэлчин 70” нь Авга хошуу, Зүүн үзэмчин, Дөрвөд хошуу, Баруун үзэмчин, Шилийн хот гэсэн чиглэлээр үргэлжилнэ

2017 оны 05 сарын 24

“Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн” ТББ-аас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Замч” ХХК болон Хотон үндэстний Нинься өөртөө засах орны “WestUnionExhibition” ХХК -тай хамтран 2017 оны зургадугаар сараас найман сарыг дуустал БНХАУ-ын ӨМӨЗО-ы нэр бүхий зургаан хотод тухайн хотын засаг захиргаа, худалдааг дэмжих хорооны албан ёсны зөвшөөрөл, дэмжлэгтэйгээр “Нүүдэлчин-70” цуврал үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү цувралын салхийг “Нүүдэлчин-70-Ордос” анхдугаар үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр болсон бөгөөд БНХАУ-ын ӨМӨЗО-ы томоохон хотуудын нэг болох Ордос хотноо 2017.06.22-ноос 2017.06.26-ын /5 хоног/ өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Ийнхүү Ордос хотоос эхлэх уг төсөлд үндэсний үйлдвэрлэгчдийн нүүр царай болсон брэндийг бүтээгчид оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчлан хамтран ажиллахаар бэлтгэлдээ хэдийнэ ороод эхэлжээ. Ачаа тээвэрлэлт, зочид буудал болон бусад гарах зардлыг цогцоор шийдсэн учраас бизнес эрхлэгчдэд “толгой өвтгөсөн” асуудал гарахгүй болохыг зохион байгуулагчид онцлох юм билээ. БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотоос эхлэх энэхүү төсөлд оролцогчид нь бараа бүтээгдэхүүнийнхээ  танилцуулга, борлуулалтыг хийнгээ,  бизнес уулзалт хийж ажиллангаа байгалийн сайханд бас амраад амжих аж.

Ордосоос эхлэх “Нүүдэлчин 70” нь цаашид Авга хошуу, Зүүн үзэмчин, Дөрвөд хошуу, Баруун үзэмчин, Шилийн хот гэсэн чиглэлээр үргэлжилнэ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг 8085-7050 дугаар руу залгаж, мэргэжилтнээс зөвлөгөө авч, бас бүртгүүлж болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top