”Нэг гэр бүлийн таван хүн амиа алдсан хэрэг гадны нөлөөтэй байж болзошгүй”

2017 оны 05 сарын 24

Гурван хүүхдээ, эхнэрийнхээ хамтаар хэрцгийгээр хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн онц ноцтой гэмт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.  Согтуугаар гэр бүлээ хүчирхийлж байх үед нь 16 настай дагавар охин нь ам мөлтөс зугтааж гарсны эцэст цагдаагийн 102 дугаарт хэргийн талаарх дуудлага өгсөн тухай зарим сайтууд мэдээлж буй. Тэгвэл Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн Цагдаагийн I хэлтэст Ням гаригийн шөнө буюу /2017.05.22/-ний 02.00 цагийн орчимд 16 настай охиноос нь гадна хоёр хөрш нь дуудлага өгсөн талаар эх сурвалж мэдээлжээ.

Хэргийн газарт цагдаагийнхан очиход нэг гэр бүлийн таван хүн амьсгал хураасан байжээ. Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхлэн хэргийг шалгаж буй тул одоогоор гэрийн эзэн гэх талийгаачийг шууд эхнэр, хүүхдээ хөнөөсөн гэж хэлж болохгүйг цагдаагийнхан тайлбарлажээ. Тэд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч, шинжээч, прокуророос гадна хөндлөнгийн гэрчүүдийн хамтаар хэргийн газарт 10.00 цаг хүртэл ажиллажээ. Ингээд гэмт хэрэгтэй холбоотой бүх нотлох баримтуудыг цуглуулж, талийгаачдын гэр, хашааг битүүмжилсэн байна.

Мөн бүх цогцост задлан хийж, гаднын нөлөөтэй эсэхийг нотлохоор хуулийнхан шинжилж буй аж.

  Хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын явцад хэргийг гаднын нөлөөтэй үйлдсэн байж болзошгүй гэх урьдчилсан таамаг гарсныг СХД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахлах байцаагч Д.Будзаан ярьсан байна. Тэрбээр “Хэргийн цор ганц гэрч, 16 настай охиныг хамгаалалтад авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдгээ хэлэв. Хэрэв талийгч 39 настай Х нь согтуугаар гэр бүлээ хүчирхийлж, ийн дөрөв, зургаа, 11 настай хүүхдүүдийн хамтаар 39 настай эхнэрээ хөнөөсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдвол гэмт хэрэгт холбогдсон этгээд нас барсан шалтгаанаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн заалттай гэнэ.

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.141.58) 2025 оны 03 сарын 13

Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож , хатуухан арга хэмжээ авдаггүй манай улсын хуулийн муугаас иймэрхүү хэрэг гарч бна. Энэ айлыг сургаар мэднэ. Хохирогч бүсгүй хэдэн арван жил нөхөртөө зодуулж уйлж дуулж явсан. Энэ нэг удаагийн үйлдэл огт биш. Ар тал хүндхэн айл бдаг.хамгаалаад авах ах дүү гэх юм бараг байхгүй. Энэ бол аймшиг. Хөөрхий бяцхан үрс , хөөрхий монголын монгол ээж. Хэргийг нөхөр үйлдсэн нь тодорхой. Харин 16 настай 1 амь үлдлээ. Хайран амь нас хайран хүүхдүүд.

1  |  0
Монгол(27.123.214.117) 2025 оны 03 сарын 13

27 жлийн туршид Үндсэн хуулийг хэрэгжүүлэлгүй, хүнлэг,иргэний нийгэм байгуулахаас, мөн соён гэгээрүүлэхээс татгалзаж, харанхуйгаар засаглаж, олигархи, оффшорчдын улс орноо биш,хувиа бодож, ёс зүйн доголдлоороо үлгэрлэн дууриалгасан үлгэрлэлийн үр дүн.Энэ бол колонийн болон боолын ухамсартай байгаагийн илрэл, үндэсний сүйрэл, уй гашуу мөн.Үндэсний уй гашуу зарлая!!!

1  |  0
Zochin(27.123.214.122) 2025 оны 03 сарын 13

yaj ch amidrax yostoi ym xorwoo gj

1  |  0
sejiglegdene (150.129.142.41) 2025 оны 03 сарын 13

16 nastai ohin

1  |  0
Oogii(103.57.95.29) 2025 оны 03 сарын 13

Shinjilgeegeer bugd ilreh bh da hetsuu yuma huurhii huuhduud l hairan bn gemgui amitad ter dagawar ohing shalgah heregtei

1  |  0
Hi(66.181.180.107) 2025 оны 03 сарын 13

Кино бага үзэцгээ ,

1  |  0
Zozo(122.201.22.108) 2025 оны 03 сарын 13

Aimar ain. Ter ohin n yavj yavj bugdiig n alsan bhda

1  |  0
ариун залгамж(202.126.89.145) 2025 оны 03 сарын 13

энэ одоо юу болж байна аа. ард иргэд минь арай дэндүү юм биш үү тавын тавын хүний алтан амь. шимшрэх зүрх сэтгэлтэй хүнийг хүн гэж хайрлаж хүндэлдэг ард түмэн биш үү бид юуны төлөөс юуны эхлэл юуны үр дүн бэ...

1  |  0
Зочин(202.131.248.198) 2025 оны 03 сарын 13

16 настай охин нь бүгдийг нь алсан юм шиг санагдаад байна

1  |  0
Top