ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасгаас өнгөрсөн амралтын өдөр “Sky friends” аэродромд “Ерөнхий зориулалтын агаарын тээвэр-2017” өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр ерөнхий зориулалтын агаарын тээвэрт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг танилцуулж, ерөнхий зориулалтын агаарын тээврийн цаашдын хөгжил, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх тасгийн дарга Э.Энхзориг, Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал, Ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбооны тэргүүн Д.Батчулуун, “Томас Эйр” ХХК-ийн захирал Х.Бүрэн-Эрдэнэ, “А-Жет Авиашн” ХХК-ийн нисгэгч Ш.Онон, “Х-Теам” ХХК-ийн захирал А.Александр “Ард даатгал” ХХК-ийн дэд захирал Н.Эрдэнэтулга нар ерөнхий зориулалтын агаарын тээвэрт төрөөс баримталж буй бодлого, түүний ач холбогдол, ерөнхий зориулалтын агаарын тээврийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, аялал жуулчлал, хөдөө, аж ахуй, байгаль орчин, онцгой байдлын салбар дахь ерөнхий зориулалтын эрэлт, нийлүүлэлт, түүнийг хангах боломж, бусад орны жишиг, агаарын хөлгийн даатгалын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Өдөрлөгт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга С.Манлай нарын албаны хүмүүс болон агаарын тээвэрлэгчид, ерөнхий зориулалтын агаарын тээврийн холбоодын төлөөлөл, иргэд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр манай улс дахь ерөнхий зориулалтын агаарын хөлгүүдийг танилцуулж, үзүүлэх нислэг, агаарын спортын үзүүлбэр үзүүлсэн юм. Эдүгээ манай улсад ерөнхий зориулалтын “МАК”, “Blue Sky aviation”, “A-Жет Авиашн”, “Тэнгэрийн улаач шинэ” ХХК, “Геосан” ХХК, “Томас Эйр”, “Топ Экстрим Экшин Монголиа”, “Вельталь-Авиа стар” зэрэг компани үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Tumur zamaar yavdag tusgai zamiin avtobus h