Мэтгэлцэх ур чадварын тэмцээнийг зохион байгуулав

2017 оны 05 сарын 22

Улсын ерөнхий прокурорын газраас 2017 онд дэвшүүлсэн "Прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, нийтийн ашиг сонирхолыг хамгаалж, шүүхэд төлөөлөн оролцох оролцоог нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд Хангайн бүсийн аймгуудын прокурорын газруудын дунд сургалт болон мэтгэлцэх ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.  

Мэтгэлцэх ур чадварын тэмцээнийг УЕПГ-ын ШТТ хэлтэс, Баянхонгор аймгийн прокурорын газартай хамтран зохион байгууж, шагналыг тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ивээн тэтгэсэн байна. Тэмцээнд 4 аймгийн 5 прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан 10хяналтын прокурорууд2,2-оороо 5 баг болон Улсын Ерөнхий Прокурорын газраас битүүмжилсэн дугуйнд хийж ирүүлсэн өгөгдлүүдийг сугалж 1 цагийн хугацаанд бэлдэж мэтгэлцжээ.

Мэтгэлцээнээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91, 94 , 153, 230, 147, 148 дугаар зүйл ангиудад заасан гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэргээс хэрхэн  ялгах талаар бодлого бодуулж хэрхэн мэтгэлцэж байгааг дүгнэж шалгаруулсан байна. Мэтгэлцэх ур чадварын тэмцээнийг Улсын Ерөнхий Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг, Сургалтын төвийн захирал М.Гантулга нар шүүн явуулж тэргүүн байрт Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Цэрэндолгорын Батзориг шалгарч 250.000 төгрөг, дэд байранд тус прокурорын газрын хяналтын прокурор Бат-Итгэлийн Мөнгөншагай шалгарч 150.000 төгрөг, гутгаар байранд Архангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Намжилдоржийн Цогтбаяр шалгарч 100.000 төгрөг, өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнагджээ.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Йийм залуус л Монгол улсыг авч явах залуус шүү дээ.Төрөөс анхаармаар юм даа

1  |  0
иргэн(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Йим Залуус л Монгол улсыг авч явах Залуус шүү дээ .Төрөөс анхаарсаар юм даа

1  |  0
иргэн(103.194.176.98) 2025 оны 03 сарын 13

Хувцас нь гоё харагдаж байна. ЭНэ прокурорууд ажлын ачаалал ихтэй хариуцлага их өндөртэй албанд зүтгэж байгаа үнэн хэнч маргахгүй. Харамсалтай нь Шагнал нь бага юм

1  |  0
Top