Мал төллөлт 74.5 хувьтай байна

2017 оны 05 сарын 22

2017.05.19-ны байдлаар нийт хээлтэгчийн 74.5 хувь буюу  19.5 сая хээлтэгч төллөсөн байна. Тодруулбал,  19.2 сая төл төллөж, гарсан төлийн 98.0 хувь нь бойжиж байна. Үүнээс  50.8 мянган ботго, 394.2 мянган унага, 742.0 мянган тугал, 10.0 сая хурга, 8.3 сая ишиг бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 900.0 мянгаар нэмэгдлээ.

Мал хорогдлын хувьд  улсын хэмжээнд 459.6 мянган мал хорогдсон нь оны эхний нийт малын 0.75 хувийг эзэлж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top