Ээж нь ариун цэврийн өрөө орох зуур гурван настай хүүхэд нь таван давхрын цонхоор унасан харамсалтай хэрэг өнөөдөр гарсан билээ. Одоогоор хүүхдийг ГССҮТ-д хүргэж, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Орон сууцны иргэд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, цонх тагтандаа хамгаалалт, хашилт хийгээгүйгээс энэ төрлийн осол гарах болсныг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа боловч энэ төрлийн осол буурахгүй байгаа нь харамсалтай.
Олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс урьд өмнө нь гарч байсан энэ төрлийн золгүй явдлуудыг нийтэлж байна.

Сэтгэгдэл ( 1 )
Хүүхдэд цонхоор юм үзүүлж байна гээд цонхны тавцан дээр гаргаад зогсоочихдог олон аав ээж бий. Нэг удаа зогсоод үзчихсэн хүүхэд ”болдог юм байна” гээд дараагийн удаа өөрөө гарна.