Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Их Британи Улсын “Ай Эм Пауэр” компаний гүйцэтгэх захирал Гордон Дикиг /2017.05.17/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулах, Чойр дахь цахилгаан дамжуулах шугамыг шинэчлэх чухал төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа тус компанийн удирдлагад хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь гүн талархал илэрхийлэв. Мөн хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд салбарын сайдын хувьд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шинэ бүтэц, зохион байгуулалт, мөрийн хөтөлбөрийн талаар товч танилцуулсан юм.
Энэхүү хүлэмжийг байгуулснаар 7 хоногт 500 кг хүнсний ногоог хураан авч тус бүс нутгийн ард иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахаас гадна Улаанбаатар хотын иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх боломжтой юм. Мөн 30 гаруй ажлын байрыг шинээ бий болгох боломжтой гэдгийг “Ай Эм Пауэр” компаний гүйцэтгэх захирал Гордон Дики хэлж байв. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ноён Гордон Дикигийн энэхүү саналыг дэмжин цаашид дэлхийд аж үйлдвэржсэн анхны улс орнуудын нэг болох Их Британи улстай уг салбарт хамтран ажиллах бүрэн нөөц бололцоо байгааг онцлон хэлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Сэтгэгдэл ( 0 )