Хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотыг ”Эрүүл Хотуудын Нөхөрлөл”-д нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ

2017 оны 05 сарын 17

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаарэрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ.

“Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.140.16) 2025 оны 03 сарын 13

Маш зөв шүү. Дэмжиж байна. Дүү маань 20-д жил шарилжний харшилтай байгаад үргэлж л хамар нь битүүрч байдаг байлаа. Гэтэл өнгөрсөн өвөл австрали явсан юм. Тэнд очоод нэг ч удаа ядаж хамар нь битүүрээгүй байна лээ. Манай хотын хувьд агаарын бохирдол бол хамгийн түрүүнд шийдэх тулгамдсан асуудал мөн. Хоёрхон сар харж баясахын төлөө хэдэн тэрбумаар цэцэг тарихын оронд олон жилийн настай модлог болон бусад бутыг их хэмжээгээр тарих нь нэн ашигтай ба эдгээр ажлыг хийж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье. Мөн нэмж хэлэхэд маш их хар утаа гаргаж байгаа машины эздийг торгох ажил сул байна.

1  |  0
Top