Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11 ний өдрийн 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал, газрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулт зарлаж байна.
Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго
Энэхүү сонгон шалгаруулалтын зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд заасан шаардлагыг хангасан, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд удирдан зохион байгуулах чадвартай Тэргүүн дэд захирал, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал, Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, Хяналт шалгалт, тамгын газрын захирлыг гадаад, дотоодын иргэдээс сонгон шалгаруулахад оршино.
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах нийтлэг шаардлага
МУХБ-ны Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тавигдах дараах шаардлага:
Гурав. Сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах тусгайлсан шаардлага
Тэргүүн дэд захирал:
Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал:
Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал:
Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал:
Хяналт шалгалт, тамгын газрын захирал:
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчид дор дурдсан материалыг бүрдүүлэн ирүүлж, бүртгүүлнэ.
Үүнд:
Жич: Сонгон шалгаруулалтад оролцох гадаадын иргэн нь энэ зүйлийн 8,9-д заасан тодорхойлолтыг тухайн улсын ижил төрлийн төрийн байгууллагаас авсан байна
Тав.Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг хүлээн авах:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь материалаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагаас өмнөдоорх хаягаар өөрийн биеэр, эсхүл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр, эсхүл баталгаат шуудангаар,заасан хугацаанд багтаан ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр ирүүлсэн оролцогчийн материалын бүрдэл, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж бүртгэнэ. Материал дутуу ирүүлсэн оролцогчийг бүртгэхгүй болно.
Зургаа. Материал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-19, 12 давхарт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны 1211 тоот өрөөнд хүлээн авна.
Асууж, тодруулах зүйлсийн талаар 70130518-711 дугаар утсанд хандана уу.
Жич: Сонгон шалгаруулалтын материалыг буцаан олгохгүй.
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Сэтгэгдэл ( 0 )