Боловсролын түвшин доогуур байх нь эсийн хөгшрөлтийг хурдасгадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 13

Дээд боловсролтой хүмүүсийн хувьд хөгшрөлтийн үйл явц молекулын түвшинд удаан явагддаг болохыг Британийн судлаачид тоггоосон тухай Би-Би-Си агентлаг мэдээлжээ.

Лондоны Их сургууль, Уэльсийн Их сургууль, АНУ-ын Калифорни болон Сан-Францискогийн Их сургуулийн эрдэмтэд боловсролын янз бүрийн түвшинтэй 53-75 настай 400 гаруй хүний ДНК-ийн төгсгөл хэсгийн хромсомын уртыг хэмжсэн байна. Эрдэмтдийн явуулсан судалгааны дүнд дээд боловсролтой хүмүүсийн ДНК-ийн төгсгөл хэсгийн хромсом нь боловсролын түвшин доогуур хүмүүсийнхээс хамаагүй урт байсан нь тогтоогджээ. Энэ нь их, дээд сургууль төгссөн хүмүүсийн эд, эсэд хөгшрөлтийн үйл явц удаан явагддаг болохыг нотолж байгаа ажээ. Гэхдээ боловсрол эзэмшсэний дараах нийгэм болон эдийн засгийн байдал хромсомын уртад нөлөөлдөггүй байна. Энэ үзэгдлийн уг шалтгааныг тогтоогоогүй бөгөөд энэ нь өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс залуугаасаа л эрүүл мэндтэй холбоотой асуудалд зөв шийдвэр гаргадагтай холбоотой байж магадгүй гэж судлаачид үзжээ. Түүнээс гадна тэд сэтгэл санааны дарамтад орох нь бага байдаг бөгөөд түүнээсээ амархан гарч чаддаг байна.

"Боловсрол нь хүмүүсийн аль нийгмийн анги давхаргад хамаардаг болохыг харуулсан үзүүлэлт юм. Боловсролын түвшин доогуур байх нь эсийн хөгшрөлтийг хурдасгадаг болохыг бидний судалгаа харуулж байна" гэж судалгааны багийн удирдагч Эндрю Стептоу ярьжээ.

Германы эрдэмтэд биеийн тамираар тогтмол хичээллэх нь ДНК-ийн төгсгөл хэсгийн хромосомын уртад эерэгээр нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (105.119.17.168) 2025 оны 03 сарын 19

Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно.\nТаны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай.\nХэрэв та бөөрийг худалдах эсвэл

0  |  0
Top