“Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль”-ийн “Эрдмийн чуулган-59” нэгдсэн хуралдаан 4-р сарын 14-нд 09:00-т АШУҮИС-ийн Соёлын төвд “Анагаах ухаан ба Инноваци” нэрийн дор зохион байгуулагдах гэж байна.
Тус эрдмийн чуулганаар Анагаах ухаан, Эмзүй, Нүүр ам судлал, Нийгмийн эрүүл мэнд, Био-анагаах ухаан, Монгол анагаах ухаан, Анагаах ухааны боловсрол судлалын салбарын эрдэмтэн судлаач нарын шалгарсан бүтээлүүдийг хэлэлцэнэ.
Энэ удаагийн Эрдмийн чуулганд зочин илтгэгчээр Японы Riken Institute center for Integrative Medical Sciences-ийн судлаач, АУ-ы доктор Д.Нямбаяр, АНУ-ын Калифорнийн их сургуулийн Эрдэм шинжилгээ хариуцсан захирал АУ-ы доктор Э.Ануурад, Шинжлэх ухаан технологийн сангийн захирал, техникийн технологийн доктор Д.Энхжаргал нар оролцож өөрийн судалгааны ажлыг танилцуулна.
Мөн чуулганы үеэр тус сургуулийн судлаач багш нарын анагаах ухаанд нэвтрүүлж буй шинэ технологи, инновацийг танилцуулах бөгөөд эм, эмнэлгийн байгууллагуудын үзэсгэлэн зохион байгуулагдана.


Сэтгэгдэл ( 0 )