АТГ, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргээр Зам тээврийн яамны хуучин удирдлагуудыг шалгаж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, тус ажлын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн захирал Ли Жонг Ёл нарыг шалгаж эхлэсэн.
Б.Батзаяа, Ч.Гансүх, Ли Жонг Ёл нарыг тодорхой хугацаанд хорьж шалгаж байсан. Түүнчлэн “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарын гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилж буй. Энэ хэрэгтэй холбогдуулан Х.Баттулгын хувийн эзэмшлийн "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" компанийн бичиг баримтуудыг хуулийнхан хураан авч шалгалт явуулсан. Тэднийг өнгөрсөн оны наймдугаар сард албан тушаалаа урвуулан ашигласан, улсын хөрөнгийг үргүй зарцуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан юм.
Хэргийг прокурорын байгууллага хянаж буй ч хагас жилийн хугацаа өнгөрчээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Х.Баттулга нарт холбогдох хэргийг эргүүлэн мөрдөн байцаалтад буцаасан гэв. Зам тээврийн сайд асан А.Гансүхийг гадаадад оргон зайлсан гэх мэдээлэл бий. Энэ хэргийн мөрдөн байцаалт удааширчээ. Учир нь “Либерал партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат нарын гурван хүнийг Интерполоор эрэн сурвалжилж, Монголд авчирснаар хэргийн зангилаа тайлагдах ёстой гэж хуулийнхан тайлбарлаж буй юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 14 )
Улсын мөнгийг идээд эргээд улс төрчдийг худхлдаж авахад зарцуулаал
Хvзvvгvй байж болно толгойгоороо тоголдог тийм хvн бишээ тэр ....
ta nar namaig yaj ch chadahgyi teneg mongolchuudaa
Hamsaatnuudiig uuruur ni duuduulj Battulgiig horih heregtei
ан- ы луйварчидыг яллаач. нд- дампууруулсан этгээд намын дарга гээд явж бна. :-q
Хэн хэргииг дарчихав,хэрэггуй болгочихов гээд хооход прокурор байгаадаа,тэд гэж дандаа том луйварчдыг аварч байдаг улаандаа гарсан
ЭНЭ ЗАСАГТ БҮТЭН ЯАМ МЭДЭЛДЭЭ БАЙЛГАЖ БАЙГАА ЛУТ ХҮН ЮУ ГЭЖ ХЭРЭГТ ОРОХ ВЭ ДЭЭ
Женко Элбэгээтэйгээ буцаад найз болцоон Монголчуудаа улс төрд мөнхийн дайсан мөнхийн найз гэж байхгүй зөвхөн мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг байх аа. Одоо тэгээд төмөр зам тавиагүйгээс болоод сүүлийн 8 жилд экспортын хэдэн тэрбум доллар алдагдаж байгааг та нар мэдвэл яаана даа яаана. Бид татвараараа энэ бүх хулгай өр ширийг дарж таарна. Одоо яахав дээ улсаараа нэг бөхөд бөгсдүүллээ дээ хөөрхий тэнгэрлэгүүд минь
Өмхий оросын явуулгаар Монголд асар их хохирол учруулсан луйварчин
USA Australia d 7 7sayiig hulgailaad yavsan humuusee barihgui Elbeg yamar Toshiro jenkotoi hiib
Зоостой байна
Х.Баттулгад хариуцлагыг нь тооц
battulga muu yanhan
ene lalaruudaasa munguu abaachee