Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЦЕГ-ын ЭЦА-ны хар тамхитай тэмцэх хэлтсийг 2017 оны гуравдугаар сард Хар тамхитай тэмцэх газар болгон үйл ажиллагааг нь өргөтгөн зохион байгуулсан. Хар тамхитай тэмцэх ажлын хүрээнд тус газраас хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд баривчилсан байна.
Үүнд:
Сэрэмжлүүлэг!
-Хар тамхи мансууруулах бодис нь өөрөө хүний биед болон нийгэмд хор хөнөөлтэй, дэлхий нийтээрээ тэмцэж байгаа үхлийн цагаан тахал. Хар, тамхи, мансууруулах бодистой холбогдсон бүх хүн биеийн өвчин зовлон, шаналалд баригдаж дийлэнх тохиолдолд цаг бусаар хорвоог орхидог.
Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогддог. Бага хэмжээний ашиг орлого хялбар аргаар олох гэж байгаад олон жилийн ял авч шоронд олон жилийг өнгөрөөдөг.
Манай хөрш хоёр оронд ч хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт ялын чанга хатуу бодлого баримталдаг байна. Жишээ нь: Бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-ын эрүүгийн хуульд 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаахгүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг байна.
Монгол Улсад: Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.
Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаантай хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7, хэрэг нь хэрэгсэхгүй болсон 7, 2016 оны байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан байна.
Тиймээс иргэддээ анхааруулахад энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )