Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн БСШУС-ын яамны ажлын хэсэг өнөөдөр дүгнэлтээ тайлагналаа. Тэд сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн гомдол санал дээр үндэслэн хүүхдүүдийн эцэг эхтэй уулзалт хийж, сургуулийн орчинд судалгаа хийжээ. Улмаар тус сургуулийн багш, боловсон хүчний ур чадварыг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагтай гэсэн дүгнэлт гаргасан байна. Тухайлбал, нийт багш нарын 94 хувь нь хурууны үсгээр ярьж чаддаг бол мэргэжлийн хичээл заадаг 21 багш шалгалтад хамрагдсанаас 44 хувь нь л дохионы хэлээр хичээлээ зааж чаддаг болох нь илэрчээ.
Харин олон нийтийн анхаарлийн төвд буй 29 сургуулийн зарим багш сурагчдадаа бэлгийн дарамд үзүүлж хүчирхийлэл үйлдсэн үү гэсэн асуудалд тэд тодорхой тоймтой хариу өгч чадахгүй байна. Тус яамны Болосролын Газрын дарга Д.Эрдэнэчимэг хэлэхдээ “29 дүгээр сургууль дээр багш сурагчдын хооронд бэлгийн болон бусад дарамт байдаг эсэх нь бүрэн дүүрэн нотлогдоогүй” хэмээн мэдэгдлээ. Нотлогдоогүй гэдэг бол огт байдаггүй гэсэн үг биш. Харин тэд боловсролын салбарт, зарим багшийн сэтгэл зүйд бугшсан идээ бээрийг нотлогдоогүй гэсэн үгээр хаацайлах гэсэн ч байж болох. Мөн ажлын хэсгийн дүн шинжилгээ нь сурагчдын амралттай яг давхацжээ. Тиймээс сурагчдыг эзгүй хойгуур сургуулийн хоосон анги танхимаар хөлхөж, хэдэн багшаас асуулга авсан төдий бололтой. Дээр нь анх гомдол гаргаж, суулт хийсэн 12 сурагчийн зөвхөн гурван хүүхдийнх нь эцэг эхтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон зэрэг учир дутагдалтай зүйл их байв.
Ер нь ажлын хэсгийнхэн сэтгүүлчдийн асуусан асуултад тоймтой хариулт өгөхгүй дүгнэлт үргэлжлэн хийгдэж байгаа. Бид аль нэг талд нь орох гээгүй гэх зэргээр бөөрөнхийлсөн хариулт өгч байв. Хэрэв дүн шилжилгээ хийгдэж дуусаагүй байгаа юм бол дүгнэлт хийж, хэвлэлийнхнийг дуудах хэрэггүй баймаар. Өөрийгөө илэрхийлэх бүрэн дүүрэн чамдамжгүй хүүхүүдэд тулгамдаж буй асуудлыг ажлын хэсэг гэх хэдэн нөхөд өнгөцхөн харж, оромдоод өнгөрөх гэсэн нь илэрхий болов бололтой.
Ингээд БСШУЯ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлттэй танилцана уу.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль дээр ажилласан ажлын хэсгийн дүгнэлт
Улаанбаатар хот 2017.04.06.
Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн зарим сурагчдаас багшийн ур чадвар, харилцаа, ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судалж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий томилогдсон ажлын хэсэг (Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр тушаал) 2017 оны 03 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд тус сургууль дээр ажиллалаа.
Ажлын хэсэг тус яамны Боловсролын бодлогын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сурагчдын гаргасан гомдлыг хянах, мөн сургуулийн үйл ажиллагааны нөхцөл байдлыг судлах ажлыг гүйцэтгэв. Удирдамжийн дагуу (i)сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр мөрдөж буй холбогдох баримт бичиг, материалтай танилцах, (ii) багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж ярилцах, тэднээс асуулга авах замаар мэдээлэл цуглуулж, сурагчдын гаргасан гомдолд дүн шинжилгээ хийх зарчим баримталж ажилласан болно.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/101 дүгээр томилогдсон ажлын хэсэг 29 дүгээр сургуулийн нэр бүхий сурагчдаас гаргасан гомдлын дагуу тус сургууль дээр ажиллаж, үүссэн асуудлын бодит байдлыг тодруулах зорилгоор багш нарын төлөөлөлтэй уулзсан уулзалт, холбогдох баримт бичиг, асуулга судалгааны үр дүнд хийсэн шинжилгээнд үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна.
1. Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох;
2. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;
3. Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах;
4. Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах;
5. Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх;
6. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх;
7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах;
8. Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох;
9. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх;
10. Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах;
11. Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй.
АЖЛЫН ХЭСЭГ
Г.Лхагва
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
хүүхдүүд хэзээ ч худлаа хэлэхгүй тэр тусмаа тийм юмыг хамаагүй хэлж чаддахгүй шүү дээ их л зориг гаргаж хэлж байхад нь зөв шийдвэр гаргах хэрэгтэй дээ комиссууд ажилла,эргээд та нарт ийм асуудал ирэхийг үгүйсгэхгүй,бүх л зүйл эргэдэг өнөөдөр дийлж байгаа мэт боловч заавал ямар нэг байдлаар эргэж ирнэ,тийм учраас шударгаар шийдэхийг бодоорой тэр хүүхдүүдийг өрөвдөж байна
САЙН БАЙНА. 29-Р СУРГУЛЬ БОЛ МАРТАГДСАН ЕРТӨНЦ ШҮҮ. БАГШ НАР НЬ ЗӨВХӨН 40%-ИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИНГИЙН ТӨЛӨӨ Л БАЙДАГ ХҮМҮҮС. ХҮҮДҮҮДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ САНАА ТАВЬДАГГҮЙ, ШООЛЖ ДОРОМЖИЛДОГ, ГАНЦ НЭГ ЭВГҮЙ ҮГИЙГ ДОХИЖ СУРЧИХААД ХООРОНДОО ИНЭЭЛДДЭГ, ЁС ЗҮЙН ХУВЬД ДОРОЙТСОН, БАГШ БАЙЖ ТААРАХААРГҮЙ ХҮМҮҮС Л ХАРАГДДАГ. БЭЛГИЙН ДАРАМТ ДОТУУР БАЙРАНД ИХ БАЙДАГ ГЭЖ ЯРЬЦГААДАГ. ЗАХИРАЛ БОЛ МЭДЭЖ Л БАЙГАА, ДААНЧ ДУУГАРАХГҮЙ Л ДЭЭ. ГАДНЫ ХҮНД НЭЭЛТТЭЙ ГЭЖ ЯРЬДАГ БОЛОВЧ ИРГЭНИЙ НИЙГМИЙНХНИЙГ МАНАЙ СУРГУУЛЬ ХААЛТТАЙ БҮС ГЭЖ ХЭЛЭЭД ОРУУЛАХ ИХ ДУРГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ.
Yanz buriin kino uzeed xumuus xardaad bga ym bish bizde. Sain shalgax xeregtei.