Автобусанд амжиж суух гэж гүйж яваад машинд дайруулан амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр дээрх хэрэг гарсан бөгөөд 28 настай Н нь автобус сэлгэх гэж зам хөндлөн гүйж яваад мөргүүлсэн байна.
Тэрээр Баруунтүрүүний автобусанд сууж яваад Мал бордохын автобусанд суухаар автобуснаас бууж нөгөө талд зогссон автобусанд амжиж суухаар хар хурдаараа гүйж яваад суудлын жижиг тэргэнд дайруулсан байна. Дайруулсан иргэн түргэн тусламж авч чадалгүй газар дээрээ нас баржээ. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )