Өнөөдрийн биш ирээдүйн ХЯТАД хүнээс л айх хэрэгтэй

2017 оны 04 сарын 06

Хятад хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАДАД МӨНГӨ ХАЙРЛА! гэх юм.

Насаараа бурханаас АВЛАГАТАЙ юм шиг

Монгол хүн бурханд мөргөхдөө БУРХАН МИНЬ НАМАЙГ ӨРШӨӨ! гэх юм

Насаараа бурханд ӨРТЭЙ юм шиг

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

Дэлхийн гурав дахь том гүрэн болох өнөөгийн Хятад улсын түүх арвин. НТӨ 221 онд анхны төрт улс буюу Чинь гүрэн байгуулагдаж, БНХАУ хэмээн дэлхийд тунхаглагдсан нь 1949 он юм. 9,6 сая км2 нутаг дэвсгэртэй, хүн ам нь 2012 оны байдлаар нэг тэрбум 350 сая хэмээн тоологдож байжээ.

Хятад хүнийг хөдөлмөрч, зоримог, билиг оюун төгс гэж олонтаа ярьдаг боловч, 1980 онд Бао Яны “Муухай хятад хүн” ном хэвлэгдэн гарах хүртэл муу талыг нь огтоос ярьж байгаагүй аж. Харин Монголчуудын дунд хятад хүн, хятад улс хэзээнээсээ л муу нэртэй, луу данстай байсан. 21-р зуун гарсаар Хятад улс дэлхийн улс гүрнүүдийн хувьд жинхэнэ шүдний өвчин болжээ. Гэлээ гээд хятад бараа, хятад хүнс хэрэглэхгүй байна гэдэг бараг л боломжгүй. Ялангуяа манай оронд бүр ч боломжгүй. Үерхэл нөхөрлөлийг ихэд чухалчилдаг, амьдрал нь яаж ч уруудаж байсан хүүхдийнхээ боловсролыг хойш тавьдаггүй гэх мэт сайн тал хятад хүнд бий. Бидэнд ч суралцах зүйл их бий. Гэхдээ нэгэн хятад өвгөн “Монголчууд өнөөдрийн биш ирээдүйн хятад хүнээс л айх хэрэгтэй” гэж хэлсэн нь нэгийг бодогдуулав.

Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэс сүүлдээ уусан шингээд дууссан байдаг.

Энэ нь өнөөгийн бидний ганц зовлон. 2010 оноос монголд шинэ төмөр зам барих тухай асуудал хөндөгдөв. Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга “Нарийн царигтай төмөр зам барьвал Монголд нэмүү өртөг үлдэхгүй” хэмээн Оросын 1520 мм-тэй төмөр замыг тавиулахаар телевизийн нэтрүүлэг хийж, ард түмнээ хагаралдуулж байсан. Найман замаар хятадууд орж ирээд монголыг эзлэн түрэмгийлэх мэтээр ярьж, ард түмэн бараг л айдаст автсан. Гэхдээ энэ нь улс төрч хүний ажлаа бүтээх гэсэн увайгүй ч гэмээр юм уунэг арга байсныг олон нийт яаж мэдэх билээ. Одоо хэн нь хэн бэ гэдгийг, нарийн болон өргөн цариг гэж юу байдаг тухай ард түмэн бага ч атугаа ойлголттой болжээ. Эндээс нэг зүйл ажиглагдсан нь хятадуудыг бид дайсан лугаа үздэг нь бүрэн нотлогдсон юм.

Бидний дайсан хятад хүн мөн үү?

Монгол Улсын их сургуулийн багш, хятад судлаач доктор, профессор М.Чимэдцэеэ “Хятадын соёл, гүн ухаан хоёр том урсгал чиглэл, дэг сургуулиар явж ирсэн байдаг. Үүний нэг нь Күнзийн сургаал номлол, нөгөө нь Даогийн ёс. Эдгээр сургаал нь арга билгийн  ёстой холбогддог. Үндсэндээ Күнзийн сургаалыг арга, Даогийн сургаалыг билэг гэж үздэг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top