“Манай даргын машин” челленжид нэгдэцгээе!

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 06

Төрийн өндөр алба хаагчдын цалин хангамж тансаг амьдралын талаар зүүд зэрэглээ шиг мэдээллүүд хөвөрсөөр, хариуд нь олон нийт “бид яаж амьдраад байгаа юм бэ” гэж халагласаар удлаа. Төрийн, тодруулбал ард түмний өмчийг хумсалдаг хулгайчуудтай тэмцэх арга барагдсаар. Харин шударга бусыг үл тэвчих хэсэг залуус “Манай даргын машин” гэдэг челленж эхлүүлжээ. Нэгэнт Төрийн өмчийн хороо, яам, Засгийн газар нь “дийлэхгүй” байгаа дарга нарын тансаглалыг баримтжуулж, түүний эсрэг тэмцэл өрнүүлэхэд энэхүү аян эхлэл нь болно гэж тэд үзсэн байна. Сүүлийн үеийн мэдээллийн баатар болоод байгаа Х.Бадамсүрэн захирлын 01 тоот тушаалдаа гарын үсэг зурж, 300 саяар авсан Lexus 570 машины зургийг Эрдэнэтээс ирүүлсэн юм. Өмнөх захирал Ц.Даваацэрэн нь жил гаруйн өмнө худалдан авсан “жийпээ” үлдээсээр байтал шинэ захирлын шийдвэрлэх зайлшгүй чухал анхны ажлын үр дүн болсон автомашиныг та бүхэн харж байна. Төрийн өмчөөр тансагласан хэн ч бай, шударга залуусын дурангаас зугтаж чадахгүй. Та бүхэн энэхүү челленжид нэгдээрэй.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХЭХЭ(91.223.82.156) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЯАХАВ ВЭЭ ТИЙМ ТОМ ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ ХҮН УНАЛГҮЙ ЯАХАВ. ТЭРНИЙ ОРОНД МАНАЙ ЗАСАГ ДАРГЫН МАШИН ГЭДЭГ ЧЕЛЛЕНЖ ЯВУУЛВАЛ ЯАСАН ЮМ ? АРАЙ СОНИРХОЛТОЙ БАЙХ БОЛОВ УУ

1  |  0
fffff(202.131.248.178) 2025 оны 03 сарын 13

Монголыг тэжээж байгаа хамгийн том үйлдвэрийн дарга нэг LX 570 унах байлгүй дээ, АН-ын луйварчидын луйвар бүтэхээ байхаар ингэж олон юм хуцаж байх юм. больцгооооо

1  |  0
Top