С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгтэй холбогдуулан ШЕЗ-өөс мэдэгдэл гаргалаа

2017 оны 04 сарын 06

С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн эргэн тойронд болж буй үйл явдалтай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл анх удаа байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргалаа.


МЭДЭГДЭЛ

 

2017-04-06                                                    Улаанбаатар хот

 

        Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн байгууллага юм.

        Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-27-ны өдөр анхан шатны, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйлд заасны дагуу хаалттай хийж, шүүхийн шийдвэрүүд гарлаа.

        Энэ хэргийн шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах хугацаа дуусаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсгийн дагуу шүүхийн шийдвэр эцсийн болоогүй байна.

         Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг.

       Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах тул эрүүгийн хэргийг шүүн таслах ажиллагаатай холбоотой эрх зүйн хийдэл, нийцэлгүй зохицуулалт байгаа, түүний улмаас хүний эрхийн хамгаалалт, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл гарч байгаа бол уг асуудлыг хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдэх ёстой.

    Гэтэл зарим улстөрч, албан тушаалтан, иргэн уг хэргийн тухай хувийн тайлбар, дүгнэлтээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж байгаа нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж болзошгүй хууль зөрчсөн үйлдэл гэж Шүүхийн ерөнхий зөвлөл үзэж байна.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(150.129.143.189) 2025 оны 03 сарын 13

Сайд ,УИХ-ын гишүүн байсан хүн аймшигтай хэрцгий баламдар бусдын гарт хорлогдсон нь Ерөнхйисайд болох байсантай нь холботой эсвэл том бизнэстэй холботой байсан байх талтай гэж ярьдаг.Энд улсын нууцаар далайлгад хурлыг халттай хийгэд хохирогч ,өмгөлөгчийг нь ярих эрхийг хасад байх шаардлага байна гэжүү.Шүүхийн шидвэрт ганц ерөнхийлөгч мааньл эргэлзхгүй байгаа бололтой. Хүнийг эрүүдээд тамлаад хүлээлгэсн нь төрд огт хамаагүй байж таарамгүй. Үнэндэч 18 жилийн өмнө энэ хүмүс ийм хэрэг хийгэд ийм хүмүсийг захиалагч нь сонгоод хэрэг хийлгэжэ гэх нь үнэмшилгүй бн.

1  |  0
зочин(150.129.143.189) 2025 оны 03 сарын 13

Улсын нууц гээд байх юм юу байдаг байнаа.МБАжлн нууц гэж байж таарна.Өмгөөлөгч гэж огт дугарах эрхгүй юмуу худалдагдсан дарамтлагдсан этгээд байгаа юмуу. огт дуугарахгүй юм.Оон улс хүний эрхийн хуулиар өмгөөлөгч өөрөө мөрдөн байцаах , шалгах ажиллагааг тодорхой хүрээнд явуулах эрхтэй . Шүүх хурлыг хаалттай явулах , хохирогч өмгөөлөгч бүгдийг ”нууцлал” гэгчээр дуугий нь хорьсон маш сэжигтэй , олон нотлох үйл явц нь аммьдралд үнэмшил муутай байгааг нийгмээрээл шагшин ярьж байнадаа. Манайд урьд өмнө хэрэг илрүүлсэн гэж зохиомол явдал нэг бс удаа гарч байсан. Энэ нэг тиймэрхүү байдал байгаад бн

1  |  0
zochin(202.179.31.9) 2025 оны 03 сарын 13

ene 3 hun unheer zorgiig alsan ym bol shuuh tsagdaa prokuror ajlaa hiij chaddagui ym bna ter dund ni zorgiin hereg shalgaj bsan humuus ni hurtel zui busaar nas barsan shuu dee bi lab ene 3 hunii alsan gej itgehgui bna

1  |  0
Монгол(103.57.92.34) 2025 оны 03 сарын 13

Энэ шүүхийнишийдвэр тун эргэлзээтэй...Булганыг яагаад гэрчээр оролцуулдаггаү йюм бэ?, тэр мессежүүд ямар учиртай юм вэ?....

1  |  0
Балбар(66.181.176.181) 2025 оны 03 сарын 13

нэр устай нь хэлэх хэрэгтэй. УИХ--ийн чуулган дээр анхан шатны шүүхийн шийдвэр л гараад байх үед УЕП Энх-амгалан бидний хийсэн ажлыг шүүх зөв гэж үзээд шийдсэн гэж хэлсэн санагдаж байна. Дараа нь ХП нэг нөхөр гарч ирээд бас Зоригийн хэрэг батлагдсан гээд л заналхийлээд байсан. Хүн дайрч алаад шүүхээс мултардаг алуурчин Лүндэндорж тэр үед нь яагаад дуугараагүй билээ.

1  |  0
ИРГЭН(195.154.122.54) 2025 оны 03 сарын 13

ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ИЙМ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР МАШ ОЛОН БАЙГУУЛАГА ХАМТАРЧ АЖИЛЛАСАН ТЭД НАРЫН ОЛЖ ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭС НЭГ БҮРЧЛЭН НЯГТАЛЖ БАЙЖ ШҮҮХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА. ТИЙМ УЧИР ШҮҮХИЙН АЖИЛЛАГААНД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛ АЛГА БАЙНА.

1  |  0
ИРГЭН(195.154.122.54) 2025 оны 03 сарын 13

ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО ИЙМ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭНЭ ХЭРЭГ ДЭЭР МАШ ОЛОН БАЙГУУЛАГА ХАМТАРЧ АЖИЛЛАСАН ТЭД НАРЫН ОЛЖ ИЛРҮҮЛСЭН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭС НЭГ БҮРЧЛЭН НЯГТАЛЖ БАЙЖ ШҮҮХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА. ТИЙМ УЧИР ШҮҮХИЙН АЖИЛЛАГААНД ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛ АЛГА БАЙНА.

1  |  0
Зочин(150.129.142.136) 2025 оны 03 сарын 13

Нэхэмжлэгч үг хэлэх эрхтэй, зориуд үг хэлүлэлгүй хүни эрхийг бүдүлгээр зөрчиж шүүхийн нэр төрийг гутаасан ааш авир. ялгварлах үзлээр хүнийг эс тоож үг хэлэх эрхийг хаан боогдуулж хүний нэр төрийг эрх мэдлээ ашиглан тэвчихийн аргагүй гутаан доромжилсон юм.Шүүгч гэдэг ариун нэрийг ийм хүмүүс байж боломгүй гутаасан.Энэ хүмүүсийг шүүгч гэхэд сэтгэлд буухгүй ”ЧАЦГА-л гэвэл зохилтой.Ийм чацгуулаас ариун шүүхийг цэвэрлэх хэрэгтэй.Хүний үг хэлэх эрхийг хасдаг эс тоосон ялгаврласан жигшүүрт ааш авир гардаг ёс зүйгүй хүмүүс шүүхийг ариун байлгаж яаж чадах вэ.Зөв, чадвартай, сайн хуульчид олон бий.

1  |  0
zochin(139.5.217.207) 2025 оны 03 сарын 13

kkkk Ene shuuh geed bga blaga odoo orshin togtnoj bga yum uu? bhgui bvl yasiin> hunii dohiogoor ajilladag gee biz dee? kkkk

1  |  0
Зочин(202.9.43.23) 2025 оны 03 сарын 13

Ээ чаваас мэдэгдэл гэж инээдтэй л эд бичсэн байна Эд чинь хэргийн эзэд биш харин захиалагч л жинхэнэ эзэн нь шүү дээ Лүндэндорж л шүүхийг хараат болгосон гэж өөрийгээл магтаад байгаа болохоос цаанаа хуучин хэвээрээ л байгааг бараг хүн бүхэн мэднэ шүү дээ Энэ бол зохиомол жүжиг л явж байгаа шүү дээ таминь ээ

1  |  0
Прокурорын мэдэгдэл(150.129.143.248) 2025 оны 03 сарын 13

Энэхүү мэдэгдлийн агуулгаас үзэхэд зөвхөн Ц.Нямдорж руу чиглэсэн хандлага ажиглагдаж байна. Шүүхэд хэн ч нөлөөлж болохгүй бол яагаад УЕПГ-ын прокурор зурагтаар дэлгэж тавиад байгаа вэ?

1  |  0
Зочин(150.129.142.108) 2025 оны 03 сарын 13

Хүн дайрч алсан гэгдэгч Лүндэндорж Нямдоржийнхоо эсрэг мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэл гэгч нь яасанч ядруухан найрлагатай юм болживдээ Гайгүй мэдлэгтэй шүүгч нараасаа тусламж авахаас ичивүү. Харин энэ хоёрын байлдаан дунд энгийн хүн хохирох бвий дээ.

1  |  0
А(199.249.224.45) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ НЯМДОРЖ ТЭМҮҮЖИН МЭТИЙН ХАЧИН ХУЛГАЙЧ НАР САДАА БОЛЖ БАЙГАА

1  |  0
А(199.249.224.45) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ НЯМДОРЖ ТЭМҮҮЖИН МЭТИЙН ХАЧИН ХУЛГАЙЧ НАР САДАА БОЛЖ БАЙГАА

1  |  0
Top