Төрийн албаны нэр барьж олон саяын хохирол учруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 05

Өөрсдийгөө бусдад “Шүүхийн албаны ажилтан” хэмээн итгүүлж, торгууль тавих замаар мөнгө угаадаг байсан гэмт хэргийн том бүлэглэлийг Камбожийн цагдаа нар илрүүлжээ. Дээрх хэрэгт сэжиглэж, Индонезид 170, Камбожид 166 этгээдийг баривчлан саатуулаад байгаа аж. Мөн Тайланд, Малайзид ч баривчилгаа явагджээ.

Гэмт этгээдүүд хохирогчид гэр бүлийнх нь гишүүнд Шүүхээс оноосон торгуулийн талаар мэдэгдэж, торгуулийг даруй төлөхгүй бол хорих ял онооно гэж сүрдүүлдэг байсан гэнэ. Хохирогчдын тиоо хэдэн мянгаар тоологдож байгаа бөгөөд хохирлын хэмжээ хдэн саяар тооцогдоно гэж цагдаагийнхан мэдэгдэж байна.

Малайзын “New Straits Times”-д мэдээлснээр тэдгээр луйварчид  ихэвчлэн автомашин эзэмшигчдэд торгууль ноогдуулдаг байсан гэнэ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
......(202.9.40.110) 2025 оны 03 сарын 13

Хувийн албаныхны бузар луйваруудыг л сайн бичээрэй сэгнүүдээ

1  |  0
Top