Иргэд нийтийн тээврээр зорчихдоо смарт картаар үйлчлүүлээд багагүй удаж байгаа хэдий ч карт хэрэглэгчдийн тоо буурч бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө хийж үйлчлүүлэх нь их болсон. Ингэхдээ зорчигчид бэлэн мөнгөний хайрцагт төлбөрөө хийхдээ дутуу хийх, уранхай мөнгө хийх, канондсан мөнгө хүртэл хийдэг нь шалгалтын явцад илэрч нийтийн тээврийн өдрийн орлого 23 хувийн алдагдалд хүрч үүнээс болж автобус компаниуд багагүй хохирол амсах болсон байна.
Иймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусанд суурилагдсан мөнгөний хайрцгийг, хурааж өнгөрсөн бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн иргэд нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн “U money” картаар үйлчлүүлэх болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 86 чиглэлд 929 их багтаамжийн автобус, троллейбус үйлчилж, өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг аж.
Өмнө нь мөнгөгүй хүн нийтийн тээврийн хаалгаар шагайх ч эрхгүй байсан бол өнөөдөр мөнгөтэй гэж хөөгдөөд буудаг цаг иржээ. Энэ нь өнөөх U money" картаар үйчлүүлэх болсонтой холбоотой. Гэвч дээрх шийдвэрт зорчигчод шүүмжлэлтэй хандаж байгаа нь сурвалжлагын явцад харагдсан юм. "Саалиа бэлдээд саваа бэлд" гэдэг мэргэн ардын үг орчин цагт эсрэгээрээ болж хувирав.
Манайхан аливаа шинэ хууль дүрэм, журмыг хэрэгжүүлэхдээ ихэвчлэн саалинаасаа өмнө саваа бэлддэг угшсан гэмээр ужиг тогтолцоо мөн л нийтийн тээвэрт мөрдөгдлөө. Тодруулбал, нийтийн тээврээр зорчих иргэд зөвхөн “U money” картаар үйлчлүүлнэ гэх энэхүү шийдвэр нь ердөө долоохон хоногийн дотор мөрдөгдөж эхлэв. Угтаа дүрэм журмыг нэвтрүүлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангадаг байтал манайд энэ бүхэн эсрэгээрээ. Жишээ нь картаа цэнэглэх газар буудал бүрт байх нь тун ховор. Иргэд карт худалдан авах эсвэл цэнэглүүлэхийн тулд хэдэн цаг хайх зэрэг хүндрэл гарч байгаа нь иргэдийн цаг заваас ихээхэн хумсалж буйг сурвалжлагын үеэр учирлаж байлаа.
Тухайлбал, Хүннү молл орчимд карт цэнэглэх газар байхгүй, эсвэл карт нь олдохгүй, автобусны жолоочид хөөгөөд бууж байгаа олон тохиодол байгааг тэндэхийн оршин суугчид хэлж байв. Мөн Вива сити, Баян Монгол хороолол орчимд карт цэнэглэх цэг байхгүй байгаа нь ямар ч бэлтгэлгүй хэрэгжилт болохыг нотолж буй.
Мөн нөгөө талд соёлтой нэртэй маш бүдүүлэг үйлчилгээ болсон гэдгийг зорчигч Н. Сандагсүрэн ийн учирлав. Тэрбээр "Хүний эрхийг дэндүү бүдүүлэгээр зөрчсөн,тавтай тухтай үйлчлэх тухай саналтгүй. Орж ирсэн хүн болгоныг хэн гэж хэлж байгааг бүртгэж явсаар автобуснаас бууж байна. Янз бүрийн тэтгэврийн насны хүмүүс карт уншуулахад ”ахмад настан” гэж автомат машин автобусаар нэг хэлдэг нь ямар учиртай юм бэ. Урд нь ”хөнгөлттэй зорчигч” гэдэг байсан. Хүнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон байдаг. Гэтэл хүмүүсийг нас, шүдээрээ ингэж цоллон дуудаж байх нь маш бүдүүлэг байна. Эрт тэтгэвэрт гарсан 40-45 настай зөндөө хүмүүс байна. 45 настай хүнийг ”ахмад настан” гэж хэлэх нь маш эвгүй шүү дээ" гэв.
Карт нь байхгүй, эсвэл цэнэглэх цэг нь олдохгүй, жолоочид нь хөөгдөж буух энэ соёлгүй үйлчилгээ хэзээ голдролдоо орох вэ? Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа бүх зорчигчдыг картаар үйлчлүүлэх боломжийг олгохын тулд карт худалдаж аваагүй иргэдийг картжуулах ажлыг шат дараалалтай хийхээр төлөвлөж байгаа гэдийг Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-иас мэдээлж байсан хөрсөн дээрээ хараахан буугаагүй байгаа бололтой.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 39 )
Баянмонгол хороололд карт цэнэглэх газрууд байна ш дээ Залуу хүүхнүүд хөнгөлттэй гээд байгаа нь үнэхээр сонин харагдаад байх юум ил тод хэлж байвал зарим залуу нотой хүмүүс бусдаас ичээд болих байлгүй дээ
Баянмонгол хороололд карт цэнэглэх газрууд байна ш дээ Залуу хүүхнүүд хөнгөлттэй гээд байгаа нь үнэхээр сонин харагдаад байх юум ил тод хэлж байвал зарим залуу нотой хүмүүс бусдаас ичээд болих байлгүй дээ
shuumjilj bhaar biyeluulehee bod.neg l ih gomdolloj uu haisan humuus bhiim
shuumjilj bhaar biyeluulehee bod.neg l ih gomdolloj uu haisan humuus bhiim
Хийх гэж буй юм болгоныг шүүмжлээд бвал монгол улс хөгжихгүй. Бүдүүлэг харанхуй чигтээ л дуусна. Картаа л авчих хэрэгтэй шь
jil bolj baihad gants kart avchih setgelgui baij ,,,,olon um yrihaa boli doo...
картаа худалдаж аваад үйлчлүүлэх хэрэгтэй ш дэ. Энэ сэтгүүлч хэнийг өмөөрөөд байгаа юм бэ ухамсаргүй арчаагүй хүмүүс л ийм байгаа ш дэ. Картаар үйлчлүүлэх нь маш зөв
kartaar uilchluuleh ni zuv shuu dee.kart zarah tsenegleh tseg olon l baina lee n...nerevee ta setgel gargaval..... tand nench gert chini avaachij uguhgui dee
Картаар үйлчлүүлэх нь маш зөв. Үйчлүүлэх гэж байгаа бол картаа ав. Жолооч нар нь бэлэн мөнгөнөөсөө тоншоод л үйчлүүлэгч нар нь урагдсан хуурамч мөнгө хийсэн гэдэг хэл ам байхгүй болно.4-рсарын 1 нээс картаар үйлчлэх болсныг мөн ч их хэлж зарлаж бсан шүү дээ
Er ni bol manaihnii ubaigui zangaas bolj l iim shichlel garch bgaashd huuramch tsaas tasarhai mongo hiisen humuus ingej amidarch bolohgui sh dee shudarga amidray l daa humuuser
Эхлээд нөхцөлөө бүрдүүлээд дараа нь шинэ ажилаа эхлээч малнуудаа.Иргэд чинь энэ элдэв санаанд чинь бэлэн биш бна.Миний мэдэх жилийн дотор 3 янз боллоо.Бүгд бүтэлгүй.Мөнгөтэй, карттай явдаг болгооч.Тэгж хуурч мэхлээд бдын бол.Хөнгөлөлттэй билет, эсвэл хугацаатай билет давхар гаргаач малнуудаа.Монголчууд үргэлж нэгнээ хуурч мэхлэх, араас нь хутгалах юм хийж явдаг малаасаач дор хүмүүс. [-X
Мөнгө карт хоёуланг нь ашиглаж болохоор зохицуулах хэрэгтэй. Тэр болгон автобусаар явдаггүй хааяа нэг суух хүмүүс зөндөө байгаа. Тэр мөнгөний хайрцагаа боловсронгуй болговол таарна. Мөнгө хийхэд хэдийг хийсэн нь дээрээ гарч байдаг. Тэр нь мөнгий нь давхар шалгаж байгаа гэсэн үг.
Manaihan shuumjlehdee l sain ulsaas oron dayar heregjuulj bgaa ene ajliig demjij idevhitei hamtran ajilladag baih jostoi getel irgenii uurgee bieluulj hariutslagatai oroltsohgui um Chadah yadahaaraa ajillaj bgaa harin ene ajil Ali ert ehelsench odoo hurtel Buren heregjihgui bgaa ni Huvi Hunii zohion baiguulaltgui heneggui hoirgo udaan Zalhuu zambaraagui baidaltai Shuud holbootoi um Tiimees irgenii uurgee bieluulj niigmiin ajil amidrald idevhitei oroltsoj baimaar bn!!!
Нийтийн тээвэрт явж байгаа автобуснуудын цэвэрлэгээг сайн хийлгэж баймаар байна. Суудлын бүрээс, бариул нь нул хир, шороо тос болсон автобус үйлчилгээнд их явж байна. Жолооч нар ч гэсэн үйлчлүүлэгчтэйгээ соёлтой харилцмаар юм. Настай хүнийг хурдан картаа гаргаач, хөдөлж ядаад байлгүй хурдан урагшлаач нтр гээд элдвээр загнахаа боличхвол...
Tsahim kartiig euopiinornuud shig 1 tsagaar, 72 tsagaar, 24 tsagaar, 72 tsagaar, 7 honogoor , 1 saraar , uliralaar geed tsenegelj boldog bolgoh heregtei! Ene uilchilgee zugeer. Mun ahmad nastan gej zarlahiin orond dugardag dohiog ni yalgaatai bolgoh heregtei. Endehiin bussnuud tiim baidagaa. Jishee ni huuhed , nadtai hunii kart 2 udaa dugardag dohiotoi, nasand hursen huniih 1 udaa dugardag dohiotoi geh jisheetei! Baival zugeerbolov uu
zalhuu orkuudiig surgah heregtei.kartaar zorchih ni zuv.
zalhuu orkuudiig surgah heregtei.kartaar zorchih ni zuv.
ГОМО МӨНХӨӨГИЙН БАЛАГ ДУУСАХГҮЙ
КАРТААР ЗОРЧИЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.21-Р ЗУУН, ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙН ҮЕ ГАРЧААД БАЙХАД ЗААВАЛ Л БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧИНО ГЭЖ ЗӨРҮҮДЛЭЭД БАЙМААРГҮЙ ЮМ.
Зөв ш дээ манайхан карт ашиглаж сурах хэрэгтэй
Surguuliin xvvxedvvd ywaad irexeer yu bolox bol xedees xeddvgeer angi xedees xeden nasnii xvvxed vnegvi ywj boldogiin bol manai xvvxed angiinxaa xvvxdvvdtei ywaad oroxoor biye jijigteigees ni nexdeggvi tom biyeteig ni mongoo xii kartaa dar geed bdag gesen eniig jooxon todorxoi bolgoj ogmoor yum
Tsereg tsagdaagiixan bolon xortoi xvnd noxtsold ajilsan xvmvvs ert tetgewert gardag yu ch medexgvi baij xardaj serdexee bolmoor yum
ахмад настан гэдэг чинь тэтгэврийн бүх хүмүүсийг хэлдэггүй эм 55.эр 60 аас дээш настан хэлдэг юмаа.40.45 настан хүмүүст ахмад гэж гарч бгаа бол өөр хүний юм хэрэглэж бгаа юм бна даа хөөрхий
За тэгээд ухаалаг карт бол цаг үеэ олсон зөв алхам.Хэрэгжиж эхэлсэнээс нь хойш хэдэн өдөр хэдэн чиглэлд автобусаар явлаа.Өөрийн чинь бичсэн шиг картгүй хүн ч алга,жолоочид хөөгдөж буугаад байгаа хүн ч алга_Ахмад настан гэж хэлүүлэхэд юу нь болохгүй гэж надад бол зүгээр л байна лээ_Харин хөнгөлөлттэй гээд байгаа хүмүүст но байнаа Голдуу залуухан хүүхнүүд л тахир дутуугийн групптэй бололтой юмаа
Гадаадын олон сая хүнтэй хотуудад kарт зардаг цөөхөн л цэгүүд байдаг. Ямар ч асуудалгүй бүгд аваад болоод л байдаг. Манайхан залхуу залхуу гэхэд арай дэндүү юмаа. Нэртэйгээр нь байр болгонд kарт зардаг цэгүүд бий болго гээч. Ажил албаа зохицуулж сурцгаа.
КАРТААР ҮЙЛЧЛЭХ БОЛЛОО ГЭЖ ЗӨНДӨӨ Л САНУУЛСАН ШҮҮ ДЭЭ. МАНАЙХАН ЮМЫГ ЗААВАЛ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙХ ЮМ. ТЭРНИЙ ОРОНД КАРТ ЗАРЖ БАЙГАА ГАЗРААС ХУДАЛДАЖ АВААД ЦЭНЭГЛҮҮЛЭХЭД ЮУ НЬ БОЛОХГҮЙ БАЙГАА ЮМ БЭ. ЕР НЬ БИД ӨӨРСДИЙХӨӨ ТӨЛӨӨ Л НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ