Лантуун дохио төрийн бус байгууллага, Ч.Ганжавхлан нарын санаачлагаар “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслөөр Баянхошууны Зүүн салааны 10-р хороонд Хүүхэд хөгжлийн төв байгууллахаар сайн дурын томоохон төслийг эхлүүлээд байгаа ажээ. Хүүхдийг гэр бүл, бие мах бодийн, бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие хүмүүжил тохирсон зөвлөгөө өгөх, хөгжих боломжийг хангах томоохон төв байгуулахаар Ч.Ганжавхлан нарын залуус ажиллаж байгаа юм.
Зохион байгуулагчид төслийг хэрэгжүүлэхдээ боловсролын үйлчилгээ муу хотын захын гэр хороололд тус төвийг барьж, хүүхдүүдэд хүрч ажиллахыг зорьж байгаа юм байна. Төслийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа ба иргэд, олон нийтийн зүгээс хандив тусламж өгсөөр байгаа ажээ. Хүүхэд хамгааллын хөгжлийн төвийн барилгын зураг төслийг гаргаад байгаа юм байна. Лантуун дохио төрийн бус байгууллага нь сайн дурын үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд тогтмол явуулж ирсэн байна.

Т.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
mundag bna. 20ond gishuun bolno gsn zorilt n ih taalagdaj baigaa shuu.
Sain uils delgeruulj baigaa zaluusdaa bayarlalaa! Manai hoich ue maani iim bolj ehelj baigaad ih bayartai bainaa!!