Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас 2017 оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна.
Энэ оны нэгдүгээр сард явуулсан шалгалт нь хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй БНСВУ-ын иргэдийг олж илрүүлэх ажлын хүрээнд хийгдсэн бөгөөд 29 аж ахуйн нэгжийн 72 иргэдийг шалгасан байна. Шалгалтаар Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хэтрүүлсэн зөрчилтэй БНСВУ-ын 2 иргэнийг илрүүлэн нутаг буцаах арга хэмжээг нэн даруй авчээ.
Мөн энэ гуравдугаар сард тус газраас боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд хийх хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтанд 67 байгууллагын гадаадын 35 орны 783 иргэд хамрагдсанаас Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй гадаадын 3 орны 6 иргэнийг илрүүлж Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )
Vetnamaas Hytadyyd uh bgaa. Vuziin hygstsaa hetrvvleh bvv hel hyyli bysaar ymarch xovshoorolgyi hyradyyd ih bii.Ymar ih azaar Mgliin zasgiin gazar Hytadyydad vizgvi zorchihiig zovshooroogyi yim ve Mgl gsn setgeltei.Ter hvmyyst bayrlalaa geh hetegtei
naad vetnam hujaa humuus ih bgaa ted nart ochij bie uneldeg ohiduud bgad gesen shuu hamag eregteivhuud booliin ajil hiiheer zarim in shorond bna. mongol hunii nohon urjilt erloizeer duurch bna. haraa hyanalt taviacheee.