Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2017.04.04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 05-наас 04 дүгээр сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
|
|

Сэтгэгдэл ( 0 )