Өнгөрсөн бямба гаригт нэг айлын гурван хүн гэмтэж, хоёр хүн нас барсан золгүй хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Хайрхан хоёрдугаар багийн нутагт иргэн Б-ийн гэрийг тус сумын гуравдугаар багийн малчин 57 настай, эрэгтэй Р нь “Nissan family” тээврийн хэрэгслээр дайрсан байна. Улмаар гэрт байсан гурван хүн гэмтэж, 43 настай эрэгтэй Х, таван настай эрэгтэй О нар газар дээрээ нас баржээ. Уг осол Өндөрширээт сумаас 15 км-ийн зайтай газарт өдөр 13.00 цагийн үед гарчээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тухайн машины жолооч Р согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад ийнхүү ноцтой осол гаргасан байна. Одоогоор түүнийг цагдан хорьж хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Ойрын эх сурвалжийн ярьж буйгаар малчин Б-гийнх гэр бүлээрээ болон гадны гурван хүнтэй хамт ямаагаа самнаж байгаад өдөр цайны цагаар гэртээ орж ирэн цайлж суух зуур дээрх ноцтой осолд өртжээ. Гэрийн эзэн эхнэр, гурван хүүхдийнхээ хамт мөн нутгийнх нь хоёр хүн болох авгай нөхөр хоёр мотоциклтой ирж ямаа самналцаж өгчээ.
Улмаар тэднийд мөн ямаа самнаж өгсөн нэг залуу машины чимээ сонсч “Юун машин билээ” гээд гэрээс гартал хурдтай ирсэн машин гэрийг мөргөж, нураахад тэрбээр зугтааж амжсан гэнэ. Малчин Б-гийнд ирсэн авгай нөхөр гэрийн баруун талд нь сууж цай ууж суусан тэднийг, баруун хоймороо телевизээ үзэж суусан таван настай хүүг мөргөж амийг нь хохироожээ.
Харин зүүн талаараа сууж байсан гэрийн эзэн, эхнэр хоёр хүүхэд нь бараг бэртэл аваагүй гэнэ. Ийнхүү хоёр хүүхэд нь бага зэргийн гэмтэл авсан бол хамгийн бага хүү нь золгүй байдлаар амиа алджээ. Нас барсан эрэгтэй нь гэрийн эзэн биш. Тэднийд ямаа самналцахаар эхнэртэйгээ ирсэн залуу байжээ. Машины осол гаргасан жолоочийн хувьд настай хүн бөгөөд нутаг усандаа нэр хүндтэй сайн малчин байжээ.
Уг ослыг санаатай биш санамсаргүйгээр үйлдсэн гэдгээ хэлсэн байна. Малчин Б-гийнх машин замтай ойрхон бөгөөд замаар гэрлүүгээ явж байгаад айл харагдахаар нь тэдний зүг жолоо дарсан гэнэ. Тэгээд өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон тэрбээр тооромзоо барьж чадалгүй ийм осол гаргасан талаараа цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Ийнхүү малчин Б-гийнх таван настай хүүгээ алдаж, айлын ямаа самналцаж туслалцахаар эхнэртэйгээ хамт ирсэн эр амь насаа алдсан тоогүй хэрэг гарчээ. Дэндүү харамсалтай энэ хэргээс согтуугаар тээврийн хэрэгсэл баривал ямар х хор уршигтай болохыг бэлхнээ харж болохоор байгаа юм.

Сэтгэгдэл ( 13 )
Санамсаргуй гэнээ, архи ууж машин барисан бол санаатай болгох естой...................
Аятайхан шиг найруулаад биччээч
Hvvhedl orowdolto yumda ene horwood vr hvvhde aldah shg aimr zvil bdaggv yum bnle yuch nhoj chdahgv shv de ter hvvhdn oron zaig.
ум сайн амгалан болтугай
Согтуу бисдаг шууд ал хайран хүний амь
Arhi zardaggvi 1ni odor bsan oorsdoo delgvvrtei gesen muu hogiin nowsh hoer gerig svirvvlj bga nowsh
Дэндүү хэнэггүй юм даа санамсаргүй гээд ярьж сууж байх юм хайран сайхан хүний амь .
Omhii har arhuching vneher vzen yadaj bna hajuudan bsan mashinin morgohgvu yag gollod geriin yuchgvi dairch hoimortoo togloj bsan gemgvi byatshan amitniig vgvi hiisen hogiin arhichin nowsh vneheer haramsaj bna
Ene zuragan bishee shal oor zurag bna
Согтуу машин барьсан бол санаатай л гэж үзнэ.
Gun emgenel ilerhiiley... sain torloo hurdhan oltsgooh boltugai...
muu hogshin arhichin hoorhii byatshan amitaniig yostoi teneg yumaa