Дөрвөн хүний амь аварсан дэслэгч Г.Ганбаяр шагналын гэрээ өндөр настанд бэлэглэлээ

2017 оны 04 сарын 03

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан дөрвөн иргэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас аварсан байдаг.

Түүний гавьяат үйлсийг Монголын улаан загалмайн нийгэмлэгээс сайшаан таван ханатай гэр өгсөн. Тэгвэл Г.Ганбаяр уг гэрээ дүүргийнхээ 25 дугаар хорооны амьдралын нөхцөл тааруухан Х.Мандах гэдэг хөгшинд өгч, сэтгэлийн тусыг хүргэв.

Гэр хүлээлгэн өгөх ажил дээр Цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа А.Бакыт болон Монголын Цагдаагийн "Сүлд" чуулгын даргаар ажиллаж буй дууны зохиолын их мастер болсон Гаваасүрэн гуай, 25 дугаар хорооны Засаг дарга, ИНХ-ын дарга нар энэхүү сайхан үйлсийн гэрч болж хамт байлаа.

"Мандах хөгшнийг би сайн мэднэ. Хэдийгээр хөл муутай ч нийгмийн идэвхи маш сайтай, хорооны хамаг л хогийг цэвэрлэж явдаг сэтгэлтэй хөгшин байгаа юм. Г.Ганбаярын маань өглөг зөв хүндээ очиж байгаад үнэхээр баяртай байна. Ингээд миний зүгээс Г.Ганбаяртаа дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэгээр энгэрийг нь мялаалаа. Энгэрээр нь дүүрэн эрэлхэг үйлсийн нь гэрч одон медалиуд ярайж байна лээ. Үнэхээр бахархалтай сайхан үйл байлаа." хэмээн Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг өөрийн пэйж хуудсандаа бахдан өгүүлсэн байна.

 

 

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын баатарлаг үйлийг цухас сануулбал, 2017 оны нэгдүгээр сарын 24-ний өглөө түүнийг ажилдаа явж байхад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, автобусны буудлын ойролцоо зам дагуу байрлах айлын хашаанаас утаа гарч байжээ. Дөхөж очоод хартал тус айлын байшин шатаж байсан байна. Хаалгыг нь цохиод “Гал гарч байна” хэмээн орилоход хүн гарч ирээгүй тул хашааг нь давж, уг айлын том өрөөний цонхыг хагалаад 4 хүнийг дараалан гаргажээ.

Тухайн үед үүдний өрөөнд дэгдсэн гал хүчээ авч бүх өрөөнд утаа бий болж, юу ч харагдахгүй болсон байж. Хүнд нөхцөл байдал үүссэн байсан ч дотор байгаа бүх хүнийг аварчих юмсан гэсэн бодлоор зүтгэсний үр дүнд ийнхүү дөрвөн хүний амь насыг аварсан юм.


Д.Тамир

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(183.177.99.154) 2025 оны 03 сарын 13

Az jargal husye hodolmoriin gavyanii ulaan tugiin odon ogoochee huzuugui yeronhiiligchoo

1  |  0
Irgen(122.201.22.84) 2025 оны 03 сарын 13

Baharhaj bn =D>

1  |  0
Иргэн(66.181.179.211) 2025 оны 03 сарын 13

Энэ цаг үеийн бахархал юм даа. Үйлс нь өөдөө байг. Үр хүүхдэд нь буян нь ирэг.

1  |  0
sara(202.70.46.222) 2025 оны 03 сарын 13

Bayr hvrgie!! Odo tsagt howor saihan setgeltei zaiu b.n.Amidrald ni sain saihnig hvsen erue!!

1  |  0
Mash sain(59.153.114.53) 2025 оны 03 сарын 13

Mongoliin tsagdaa nar ulger jishee avaasai. Iim l er hun turd ajillakh heregtei iim l er huniig busguichuud hairlakh heregtei

1  |  0
Baharhal(122.201.22.140) 2025 оны 03 сарын 13

Baharhaj bn. Mongol er hun gej ene huniig helne.

1  |  0
хүн(202.55.191.130) 2025 оны 03 сарын 13

баярлалаа

1  |  0
зоригт(112.72.15.66) 2025 оны 03 сарын 13

бахадмаар баярламаар сайхан үйлс. Г.Ганбаярт баяр хүргэе

1  |  0
Иргэн С(66.181.160.62) 2025 оны 03 сарын 13

Сайн шагнах хэрэгтэй ш дээ. Ийм сайхан тус хийсэн хүнийг

1  |  0
Zochin(103.229.120.231) 2025 оны 03 сарын 13

Bair ogchih yumsan.

1  |  0
Mgl uls (180.221.121.173) 2025 оны 03 сарын 13

Malnuud ger ogood bhda yah ve de ger yu gej tooh yumbe iim zaluu hun toohgui bolood hund ogch bn

1  |  0
uranchimeg(202.21.106.134) 2025 оны 03 сарын 13

bayr hurgey Sain uils ulam delgereh boltugai

1  |  0
bolnoo bolno(122.201.21.3) 2025 оны 03 сарын 13

За болноо болно. Гол нь энэ залуу гэр бэлэглэх биш . Манай төрөөс төрсөн тэрбумтанууд луйварчид л ард олондоо тусалмаар өгмөөр л байгаам даа. Тэрбум төгрөгөөр нэг муу адгуус морь авдаг 100 100 саяар доппинг шахдаг , казинод сая сая доллараар тоглоод алддаг малийтлаа инээсэн хүн хогнууд л авсан аа эргүүлж өгөөч эээ

1  |  0
7777(202.180.216.162) 2025 оны 03 сарын 13

ОД ШИГ ГЯЛАЛЗАЖ ЯВАА ЗАЛУУ ЮМАА, ГОЁ Ч ЗАЛУУ БАЙНА.

1  |  0
naraa(202.179.25.117) 2025 оны 03 сарын 13

Sain uils buteej irgenii er zorig gargasan uglugin garaa sungaj buyani uils buteesen deslegch zaluud bayar hurgeed ch bagadahaar bna shuu. Ajil uils ni urgelj uudrug baih boltugai

1  |  0
zochin(66.181.170.226) 2025 оны 03 сарын 13

bayar hurgie buyntai zaluu bn uils ni urgelj delgerch yabag

1  |  0
xentii doljinsvren(202.179.31.40) 2025 оны 03 сарын 13

saixan setgeltei zaluud bayr xvrgei iim zaluuchuud tsuuxun shvv

1  |  0
irgen(203.91.112.214) 2025 оны 03 сарын 13

Sain bn Bayar hurgie Amjilt

1  |  0
KAKA(124.158.79.173) 2025 оны 03 сарын 13

Bayr hurgiy

1  |  0
Zochin(202.21.106.119) 2025 оны 03 сарын 13

Setgeld gerel, chadvar, zorig bhad ajil butne. bayar hurgie. Amjilt

1  |  0
Top