Мексик улс Ерөнхийлөгч Ф.Кальдероны үеэд хар тамхины мафитай хийх тэмцлийг эхлүүлсэн билээ. Энэхүү цуст тэмцлийн үр дүнд зөвхөн Ф.Кальдероны төр барих жилүүдэд гэхэд л 40 гаруй мянган хүн амиа алдсан гэсэн баримт байдаг. Тэгвэл энэ дайн одоо ч үргэлжилсэн хэвээр байна. Тус улсын Мичаокан мужид цагдаагийн ажилтнууд болон “Тамплиерын одонт рыцариуд” хэмээх нэртэй орон нутгийн хар тамхины бүлэглэлийн хооронд зэвсэгт тэмцэл эхлээд хэд хонож байгаа юм байна. Тиймээс эрх баригчид Мичаокан муж руу армийн бие бүрэлдэхүүн илгээх шийдвэр гаргажээ.
Дотоод хэргийн сайд Мигель Анхель Осорио Чонг мафийн гишүүдтэй зэвсэгт тэмцэл өрнүүлж буй цагдаа нарт хандан зэвсэгт тэмцлээ нэн даруй зогсоож, зэвсгээ хураалгахыг уриалсан байна. Олон нийтийн харуул буюу “вигилантууд” гэж нэрлэдэг эдгээр цагдаагийн албан хаагчид хууль сахиулах үүрэгтэй боловч мафийнхны гарт ойр дотны найз нөхдөө хөнөөгдөхийг хараад тэвчилгүй ийнхүү зэвсэгт тэмцэлд шуударсан бололтой. Вигилантуудын удирдагч нь сайдын уриалгад татгалзсан хариу өгч, “Тамплиерийн одонт рицариуд” бүлэглэлийн толгойлогчийг нэн даруй баривчлахыг шаардсан байна. Түүнийг баривчлахаас нааш зэвсгээ хураалгахаас айж байгаагаа гэдгээ тэд илэн далангүй мэдэгджээ.
Олон нийтийн эргүүл нь хоёр жил гаруйн өмнөөс Мичаокан мужид үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. “Эрх баригчид иргэдээ хар тамхины мафийнхнаас хамгаалж чадахгүй байна” гэсэн гомдлын дагуу энэ албыг санаачилж байжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
ene uls ornuud har tamhinii esreg ami nasaa zoriulan temtsej baihad mongol hugjuulj ehleed baigaa uls daa. har tamhiig mongoliin ulsturchdiin bolon mongoliin ulsturchidteigee neg hunjild orson biznesiinhen tom erhmedeltalban tushaaltnuud tednii ur huuhduud ah duu hamatan sadan turluud mongold har tamhiig mundag hugjuulj ehlesen tuuhtei. ug ni ene chigleliin biznes hamgiin ih ashig ugdug biznes. uuruu hereglehguigeer busdad heregluulj chadval asar ashigtai